Японы интернет хэрэглэгчдийн 57.6 хувь нь Бээжингийн өвлийн олимпийн нээлтэнд хамгийн өндөр үнэлгээ өгчээ



2-р сарын 4-ний орой "Бээжин-2022" өвлийн олимпын нээлтийн ёслол болж өнгөрлөө. Уг олимпийн наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчид, олимпийн том гэр бүлийн гишүүд, хэвлэл мэдээллийнхэн зэрэг олон мянган зочид Бээжинд хүрэлцэн очсон билээ. 
Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолыг маш сайн болсон гэж Америкийн CNN мэдээлжээ. Тэдний мэдээлэлд: "Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд үзэгчид гайхамшигтай сайхан тоглолтыг хүлээн авч үзсэн. Хүйтний эрч чангарч байсан ч цугласан олон алга ташиж, уухайлан дэмжин, гар утсаныхаа гэрлийг асааж, зохион байгуулагчдын тараасан Хятад болон Олимпийн далбааг  даллаж байлаа.
Олон сая хүн нээлтийн ёслолыг гэрээсээ шууд үзэж байсан" гэжээ. 
 
Нээлтийн ёслолын өндөр нарийвчлалтай LED дэлгэц, гайхалтай салют буудуулах эффект зэрэг өндөр технологийн арга хэмжээг мэргэжилтнүүд болон дэлхийн олон нийт өндрөөр үнэлсэн төдийгүй нээлтийн ёслолын найруулагч Жан Имоу тоглолтондоо Хятадын соёлыг онцлон харуулж, ялангуяа нарны хорин дөрвөн улирлыг ашиглан нээлтийн ёслолыг тоолж байсныг тусгайлан дурьдаж байв.
 
Японы Yahoo мэдээллийн цахим хуудаснаас "Бээжингийн өвлийн олимпын нээлтийг 10 оноогоор тооцоолох бол та хэдэн оноо өгөх вэ" гэсэн судалгаа явуулахад интернет хэрэглэгчдийн 57.6 хувь нь 10 оноо өгсөн байна.
 
Г.Бямба  
сонин mn
скачать dle 12.0