Анх удаа Хятадын эмэгтэй сансрын нисгэгч задгай сансарт ажиллалаа

Бээжингийн орон нутгийн цагаар 2021 оны арваннэгдүгээр сарын 7-ны 18:51 цагт Хятадын сансрын нисгэгч Жай Жиган Тяньхэ сансрын хөлгийнхөө үндсэн бүхээгийн хаалгыг нээж, 20:28 цагийн үед Жай Жиган, Ван Япин нар шинэ загврын сансрын хувцастайгаа задгай сансарт ажиллав. Задгай сансарт ажилласан Хятад улсын анхдагч хэмээн нэрлэгддэг Жай Жиган 13 жилийн дараа ийнхүү дахин задгай сансарт ажиллаж буй нь энэ юм. Харин Ван Япины хувьд задгай сансарт ажилласан Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч болж байгаа юм.
Н.Пүрэвжав
скачать dle 12.0