"МИНИЙ ӨРӨӨ" шүлгээс үүдсэн арвайн чинээ бодрол...


"ӨНГӨРСӨН МӨР ДЭЭРЭЭС ХОЁУЛАНГ НЬ ХАРДАГ Ч 
ӨСГИЙ ӨЛМИЙ ХОЁР НЭГЭН ДОР ГИШГЭДЭГГҮЙ ..
Эрдэмтэн, яруу найрагч: 
Х.СҮГЛЭГМАА
...ЖДҮ-г тойрсон жир бусын "ЭЭДРЭЭт " өдрүүд ( ахин дахин давтагдан...)үргэлжилвэл Ф.Ницшeгийн МӨНХИЙН ЭРГЭЛТийн санаанд тулж очно. Энэ л түйтэй бодлууд ...(ахуйн дарамт...) оршин буй минь дүр төрх ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОШИХУЙ романы эхлэл хэсгийг санагдуулж байгаад үл гайхан цонх тушаа очин ХӨШИГ сөхвөөс ОРХИУЛ гэх үг зурсхийх эгшинд ...В.ИНЖИНАШийн шүлгийн мөр ... " Урт цувцаа хүйтэнд нэвтэрч ханцуй юугаа дугтуйлнам ...
Оройн сүмийн жүнгийн дууныг хэвтэн байсаар чагнаж
Умар уулны хоногшсон цасыг ОРХИУЛ сөхөн үзмүй.." 
даруй харц хулган нүүр ном шагаймаар аядахад нийгэм даяарын цухал гадаах хүйтнээс бүр ч тэсгим ажээ. Цахим өртөөнөөс буухын түйс (тавгүйтэл...) хүрэмнийхээ захыг босгон нугдайх нэгэн шиг өнөөх л хүмүүсийнхээ дунд уусахаар завдах зуур Бүлээн дулаан? хаанаас вэ .. АЙдаа : учир юу гэвээс Багш минь цахим өртөөний найзууддаа МИНИЙ ӨРӨӨ шүлгээ илгээсэн байж л дээ. Гэхдээ л энэ шүлгийн илч дулааныг мэдэрсэн нь хэд болдоо... Монгол яруу найрагт хэдий үeд ӨРӨӨ...дүрслэгдсэнийг яг таг хэлж мэдэхгүй ч Ванчинбалын хөвгүүдтэй холбоотой байж болох...он цаг буцвал бүр түүнээс цааш очих биз ээ. Орчин үeийн яруу найрагт бол нэлээд түгээмэл :авьяаслаг яруу найрагч Л.Өлзийтөгс гуайд Төсөөллийн ӨРӨӨнд гээд нэртэй ном бий. За тэгээд түүвэрлэвэл: 80-аад онд бичигдсэн байхаа Д.Төрбат ХАЛААСНЫ ӨРӨӨ шүлэг судлаач уншигчдийн анхаарлыг татсан гэдэг. Уг шүлэгт залуухан эцэг хүмүүний буюу уянгын би баатрын “ХҮҮГЭЭ Л ӨРӨВДӨХ ЮМ...”хэмээсэн халаглал шүлгийн төгсгөл УЛС ..ЭХ ОРОНы хувь заяатай холбогддог. За юутай ч өмнөх шүлгээс хавьгүй гэрэл гэгээтэй Багшийн минь МИНИЙ ӨРӨӨ шүлгийг сэтгэгдлийн хамт хүргэe ээ...
“Жин үдийн наран бүтэн дугуйлж гардаг
Жижигхэн дулаахан эх орон минь
Жил жилийн баяр гунигийг тээсэн
Жирэмсэн ижий шиг эх нутаг минь ээ...”
багшийн хоёрдох гэр нь гэж хэлж болох өрөө...ЭХ ОРОН нь...тулгар биeтэй бүсгүй шиг хэв намба талбиун ЭХ НУТАГ нь байдгийг би яагаад анзаараагүй байдаг билээ. Хүн хэлэхээс нааш ...гэдэг үнэн аж л, Их сургуулиа зорих бүр л энэ л дулаахан өрөөнд цай юм уу ? Кофe ууж амьдрал ахуйнхаа цухсаас хүүрнэх... нэг л ончгүй амьдраад байгаад минь сэтгэл нь зовних багш минь ... чиний мэргэжил .. авьяас 2 өлсгөхгүй л учиртайдаа ЭЗЭН ХИЧЭЭХгүй байна.. шүлгүүд чинь хүртэл ЗАЛХУУ АРАНШИНГ чинь илчлээд байна АГУУ ИХИЙН ДЭМИЙРЛЭЭСЭЭ САЛААРАЙ.. гээд инээмсэглэх ... АЖИЛ БИТГИЙ ГОЛ . Манаач ч хамаагүй хий гэж захих ШҮЛЭГ ГЭДЭГ ЧИНЬ АРАНШИН ...дүр төрх ... хувь ойлголт хэмээхийг ойлгуулах багш минь АРВАЙН ЧИНЭЭ ЭХ ОРОНдоо үлдэх ...орон хот орохоороо зориод л очно доо...
“ Өглөө өглөөний наран 
Энд л ирж үдэлнэ
Өр л зүрхний гуниг 
Шувуун сүүдэр шиг арилна
Үдэш үдшийн саран 
Энд л ирж жаргана
Үүдэн хоймрын амьдрал
Уужуу дүүжүү санагдана...”
МӨНХДӨХ агаад ТАСАРХАЙТАХын хавцгайд унах..гэм уналыг минь ААВ болоод СҮ багш сэрэмжлүүлээгүйсэн бол би одоо хаа байх бол? Төсөөлөхөд ч хоолой тором...оюутан ахуйд “ гял цал битгий хувцаслаж бай..бас хэтэрхий уруу дорой борог бүү хувцасла. Биeндээ таарсан эвтэйхэн хөвөн давуун матeриалтай эд өмсөж бай гэдэгсэн. Нэг удаа ангийн найз Бат-Амгалан Г. бид 2 цоо шинэ хар савхи өмсчихөөд их л даахгар хичээлдээ сууж байтал – за мафи цариалчихаад гээд хэдэн үг хэллээ .анги тэр чигээрээ нирхийв. 2 найз ичээд ахиж савхиа өмсөөгүй ээ.. хэхэ... номын санд суу..сайн үзэг..балаар бичиж бай.. бөрт шаргал цаасан дээр шүлгээ бичиж бай...биeдээ элдэв гархи бүү зүү “ гэдэгсэн .Одоо санахад моод хөөсөн хий хийсгэлэн л амьтан байждээ... Миний анзаарснаар багшийн шүлгүүд язгуурийн монгол сэтгэлгээний илрэл хийгээд нинж сэтгэл...буддын гүн ухааны суурь ухагдахуун нэвт шингэждээ гэж бодогддог.Анхлан арван жилийн сурагч байхдаа “БУЙД ГАЗРИЙН ШҮЛГҮҮДийг” уншиж байхдаа БУЙД+АГЛАГхэмээх үгийн eр ойлгоогүй ч уншиж дуусгасан юм. Бүтэн ном уншдаггүй бор хүүд ШҮЛЭГ яруу найраг бол eр бусын зүйл “гэж томоор ойлгуулсан байж болох. Одоо л : ЧУЛУУН ГЭР..,НҮҮДЭЛ.., ТАЛЫН ХӨХ САЛХИ ..,ХӨХӨМДӨГ ҮДШИЙН БОДОЛ тэргүүт шүлгүүд нь эрхгүй санаанд буух зуур :
“ Аянчин зочин холын олон
Амсхийгээд орж гарах
Анд нөхөд ойрын олон
Аядуу зөөлөн ирж буцах
Шартсан анд минь тээр холоос
Шаналангаа тээсээр шувуу шиг буух
Амьтан бүхэн хүрэх л гэж тэмцдэг 
Арал дээрх жижигхэн эх газар минь ээ ...”
Оюутан байлаа..багш ЭРТНИЙ УРАН ЗОХИОЛийн хичээл орж байтал саявтархан “Алтан өд”бүтээлийн шагнал гардсан 90-ээд оны яруу найрагч шагайв...зуун зараа зулзагатайгаа дотрын зарзайлгаж буй нь харцанд нь илт ...зантай зарааг устгахад нь тусалсан багшид минь одоо ч баярлаж явдаг байх аа.Гучин нас дөхөөд ирэхээр нэгэн үeийн шүлэг бичдэг ,их сургуулуудын ДУГУЙлан хэсэж..мэдсэн мэдээгүй ИЗМ ярьж,халуунаар хий шатаж асан Үe тэнгийн нөхдөө санагалзах...хайрлах... гайгүй, дөнгүүр юм бичсэн байх ахуйл Эрэмших гэх мэт хайлган болдог юм байна. Д.УРИАНХАЙ абугайд И.БРОДСКИЙд
зориулсан ГАЛ ТОГООНИЙ ӨРӨӨ гэж шүлэг бий.
“Газар тэнгэрийн завсархи үнэнтэй үл эвлэрэгсэд...
Азгүй бурхад ..,eрөндөггүй"солиорогсод-”ын 
Авралын “арал"-
Гал тогооны өрөө байх юмсан!”
хоёр яруу найрагчийн хоёр өөр шүлэгт хүмүүн бодгалийн аварч өршөөж ..энэрч нигүүлсэх ...АВРАЛЫН АРАЛ...БҮЛЭЭН ДУЛААХАН ...АРВАЙН ЧИНЭЭ Ч арвин ургац хураахын бэлгэдэл ЧИН СЭТГЭЛ тэмтрэгдэнэ бус уу? Урианхай абугайн шүлгийг хальт уншихад хахиргандуу мэт ч эр хүн л болсон хойно АРГА- тал... багшийн шүлэгт Эмэгтэй хүний нинж сэтгэл...БИЛЭГ оршин буй нь... аль аль шүлэгт ЭНЭРЭН НИГҮҮЛСЭХҮЙН БУДДЫН ГҮН УХААНЫ ТЭГШ АГУУЛАХ БИЛЭГ БИЛГҮҮНД ЗОХИЛДСОН бүтээн туурвигчид юмдаг уу даа ...
“Амьдрал мөнхөд буцалсан
Алгын чинээ өрөө минь
Амьдраад л амьдраад л суух буцалсан 
Арвайн чинээ эх орон минь ээ” ...
Оросийн Мөнгөн зууний сод төлөөлөгч А.БЛОК "ОРОС эх орон минь ...эхнэр минь”хэмээн магтан дуулсан шиг
АРВАЙН ЧИНЭЭ... БҮЛЭЭН ДУЛААХАН ...ЖИЖИГХЭН...ЭХ ОРОН БОЛСОН ӨРГӨӨНд тань Номын мөртөй хүмүүсийн зам мөр үргэлжид гэрэлтэж байх болтугай...?
Багш дор: Алга хавсран алсаас залбирах шавь нэрт Шаргачин Батчулууны Мөнхбатскачать dle 12.0