Мөнгө хүүлэгч гишүүн Б.Ундармаа цэнгүүндэж явна

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх төрийн албаны эрх мэдэл бүхий хүмүүс илэрч, тэдний булхай луйвар ар, араасаа хөвөрсөн цаг саяхан. Тэдний нэг нь ЖДҮ-ээс 700 сая төгрөгний зээл авч дээр нь нэмээд асар их мөнгө хувийн "Капитал" банкаараа дамжуулан элдэв сангуудын /татвар төлөгчдийн/ мөнгийг хүүлсэн хэрэгт холбогдож нэлээд шуугиан тарьсан УИХ-ын гишүүн Б.Ундармааг хүн бүхэн ямар хүн бэ гэдгийг мэддэг болж дээ.
Түүний ажиллуулдаг “ Бишрэлт” худалдааны төвийн шилэн хаалга, ханаар нь дэлгүүрээс бараа, материал худалдаж авахгүй байхыг уриалж, эзэн нь ЖДҮ-чин, мөнгө хүүлэгч хэмээн анхааруулж бичиг хүртэл нааж байсан удаатай. Одоогоор энэ хэрэг нь яаж шийдэгдсэн нь албан ёсоор тодорхой болоогүй байна. Ямартай ч оны өмнхөн элдэв хэрэгт нэр холбогдож явах бийлэгжүү гишүүн Б.Ундармаа нэгэн томоохон баярын цэнгүүнд ихэд баясгалантай хүрэлцэн ирж байгаа нь манай папараццид өртлөө. Түүний нэр холбогдсон асар их мөнгөтэй холбоотой хэргүүд түүнд юу ч биш бололтой шүү.
Папараци.мн
скачать dle 12.0