Д.АРИУН
2018 онд Оросын шоу бизнесийн од-алдартнуудаас “өөртэйгөө ажиллаж, өөрийнхөө илүүдэл жинд баяртай” гэж хэлж чадсан 10-ыг нь eva.ru онцолжээ.
Глафира Тарханова бол жүжигчин бас дөрвөн хүүхэдтэй ээж. Жирэмсэн байхдаа дунджаар 20 кг-аар жин нэмж байсан бүсгүй 2018 онд гоолиг сайхан биеэрээ гайхуулахаар хэмжээнд очтолоо өөртэйгөө ажиллаж чаджээ.
Анастасия Денисова Оросын телевизийн “Деффчонки” олон ангит киноны од жүжигчин. Зөв хооллолт, спорт хоёрын ачаар гоолиг сайхан болсон гэнэ.
Полина Гренц жүжигчин. “Физрук” олон ангит киноны мариалаг бүсгүй өнөөдөр фото модель шиг харагдаж байна.
Александра Бортич “Би турна” гэдэг кинонд тоглохын тулд 20 кг нэмэх шаардлагатай болж. Харин дараа нь гурван сарын дотор түүнээсээ салж чаджээ. Урлагийн төлөө ийм зүтгэл-хөдөлмөр гаргаж чадсанаараа тэрээр “Glamour” сэтгүүлийн “Оны эмэгтэй”-гээр тодорчээ.
Маша Малиновская Оросын NTV телевизийн нэвтрүүлэгт орсоныхоо дараа жин нэмсэн байна гэдэг шүүмжлэл олныг сонсчээ. Амттанаас татгалзаж, дасгал хөдөлгөөнд шамдсанаар тэрээр телевизийн хөтлөгчийн карьераа эхэлж байснаасаа ч илүү гоолиг болжээ.
Галина Боб жүжигчин, дуучин. Өнгөрч байгаа 2018 онд 18 кг жин хасаж чаджээ.
Надежда Ангарская Оросын телевизийн Comedy Woman шоуны жүжигчин. Бүхэл бүтэн 30 кг-ыг хаяхдаа тэрээр хатуу дэглэм гэхээсээ илүүтэйгээр фитнесээр хичээллэж, хооллолтдоо анхаарчээ. Тэрээр орой 18 цагаас хойш хоол идэх болон хатуу архи уухаас татгалзсан байна.
Жүжигчин Мария Кожевникова гурван удаа ээж болохдоо 27-40 кг жин нэмж байсан нь ард үлджээ. Биеийн тамирын идэвхтэй дасгал хөдөлгөөн- зөв хооллолт хоёр нь жүжигчин бүсгүйн илүүдэл жингээсээ салах гол арга нь болжээ.
Оросын хошин урлагийн нэрт жүжигчин Елена Степаненко 2018 онд хоёр зүйлээс салжээ. Эхнийх нь 33 жил ханилсан жүжигчин Евгений Петросянаас гэрлэлтээ цуцлуулжээ. Хоёр дахь нь 46 кг илүүдэл жингээ хаяж чаджээ. Хоолныхоо хэмжээг багасгаж, өдөрт хоёр литр цэвэр ус ууж байсан нь жин хасахад нөлөөлсөн гэж тэрээр ярьсан байна.
Продюсер Максим Фадеев 2018 онд илүүдэл жинтэйгээ тэмцэгчдээс хамгийн топ нь. Тэрээр 60 кг жин хассан байна. Ийм амжилт гаргаж чадсан нууцаа хөгжимчин одоохондоо дэлгээгүй байгаа гэнэ. Гэхдээ түүнд өөрийн гэсэн арга байсан нь мэдээж бөгөөд удахгүй түүнийгээ ч дэлгэж буй заа.
Эх сурвалж: polit.mn
Сэтгэгдэл (0)