Н.Наранбаатар: Цахим наадмыг Б.Баатар найруулна


Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахгүйгээр цахимаар тэмдэглэнэ гэдгийг албанынхан мэдээллэв. Харин наадмын найруулагчаар хэн ажиллах болсон талаар Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатараас тодрууллаа

-Өнөө жилийн наадмыг гурван найруулагч хамтарч найруулахаар төлөвлөж байсан. Харин цахим наадам зохион байгуулахаар болжээ. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гурван найруулагч хамтран ажиллах байсныг болиулж, цахим наадмыг Б.Баатар найруулахаар болсон.
-Тэгэхээр найруулагч Г.Цоггэрэл, та хоёр наадмын найруулагчаар ажиллахаа больсон гэсэн үг үү?
-Тийм ээ. Миний хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчтэй наадам хийнэ гэж байхад найруулагчаар ажиллах чиглэл авч байсан. Тэр дагуу ажиллаж байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, цахимаар хийх боллоо. Тиймээс Б.Баатар найруулагч цахим наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар болсон гэв.
Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар ажиллаж байсан юм. Харин Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан удаатай. Тэгвэл "Hero" студийн захирал, найруулагч Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан байдаг. Тэрбээр энэ жил хоёр дахь удаагаа үзэгчгүй наадмын концертыг найруулах нь тодорхой болжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0