А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвартай 5 хүн нас барсан

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар ээлжит мэдээллийг хийх үеэр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдвараар нийт хэдэн хүн нас барсан талаарх сэтгүүлчийн асуултад А.Амбасэлмаа дарга дараах хариултыг өглөө. Тэрбээр "Монгол Улсад коронавирус бүртгэгдэж эхлснээс хойш нийт 5 нас баралт бүртгэгдсэн. Үүний хоёр нь эмчилгээний явцад коронавирус илрэхгүй болсон архаг хууч өвчтэй хүмүүс байсан. Харин нөгөө гурван хүн нь халдвар илэрсэн бөгөөд бусад хавсарсан халдвартай байсан. Таван хүн бол нийт батлагдсан тохиолдолтой харьцуулахад 0.1 хувьтай байгаа нь нас баралт харьцангуй бага гэсэн үг" гэж хариуллаа. 
скачать dle 12.0