Өргөж авсан 16-хан сартай охиноо аймшигтайгаар зодож байсны улмаас нас барсан хэрэг Солонгост гарлаа






Өргөж авсан 16-хан сартай охиноо аймшигтайгаар зодож байсны улмаас нас барсан хэрэг Солонгост гарч ард иргэдийн эгдүүцэл, дургүйг харамслыг маш их хүргэж байгаа билээ.
Хэргийн тухай тус улсын ерөнхийлөгч хүртэл Мүн Жэ Ин "Үнэхээр их харамсаж байна.Байж боломгүй аймшигтай хэрэг гарлаа" гэж онцолсон ба "Хүүхдийн сайн сайхны төлөө хүчин чармайлт гарган ажиллана" гэжээ.
Улмаар дахин ийм хэрэг гарахгүй байх талаар хууль эрх зүйн байгууллагуудад үүрэг болгосон байна.Холбоотой байгууллагууд дуу нэгтэй хүлээн авч хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулиа эргэн харж, улам чангалж, хариуцлагыг өндөржүүлж, хүүхдэд ээлтэй, хүүхдийн сайн сайхны төлөө бүхий л хүч чармайлтаа гаргана гэжээ.
Одоогоор хэрэг шалгагдаж байгаа ба хэрэг хэрхэн шийдэгдэх нь хүмүүсийн анхаарлын төвд байна.
Солонгосын маш олон одод болон иргэд, ээжүүд "Уучлаарай Жон И На" гэх хаштаг хэрэглэж сошлд харамсал, хүндэтгэлээ илэрхийлсээр байна...
Эх сурвалж: https://n.news.naver.com/article/055/0000865430...http://naver.me/xv0y8QDVскачать dle 12.0