COVID-19-өөр хөнгөн өвдсөн 89 хүнийг Яармагийн шинэ эмнэлэгт шилжүүлэн эмчилж эхэлжээ


Коронавируст халдварын хөнгөн өвчтөнүүдийг Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвд эмчилж эхэлжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 512 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.  Үүнээс ХӨСҮТ-ийн Халдвартын клиникд 199 хүн байгаа бол 211 хүн Цэргийн төв эмнэлэгт, 13 хүн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-өөс Яармагийн 300 ортой эмнэлэг рүү биеийн байдал нь хөнгөн 89 хүнийг шилжүүлэн эмчилж эхэлсэн.
Эмчилгээнд байгаа 512 батлагдсан тохиолдлын биеийн байдлыг үнэлбэл:
  • Маш хүнд-1
  • Хүнд-5
  • Хүндэвтэр-76
  • Хөнгөн-440 хүн байгаа юм.
Түүнчлэн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 1,035 хүн хяналт, тандалтад байна" гэлээ.
Эх сурвалж:IKON.MNскачать dle 12.0