УОК хөл хорионы 10 хоногт юу хийх вэ?


Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоногоор сунгах шийдвэрийг Засгийн газар сая танилцууллаа. Тэгвэл энэ хугацаанд төр засаг юу хийх вэ. Энэ хугацаанд юу амжуулах вэ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн танилцуулснаар бол халдварын тархалтыг богино хугацаанд хумиж тархалтын эрчмийг сулруулах, цаашлаад зогсоох ажлуудыг хийх аж. Энэ тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудыг олж илрүүлэх ажил бол хамгийн том ажил. Хоёрдогч хавьтлуудыг илрүүлж тогтоож шинжилгээ авах ажил ч гэсэн дараагийн том ажил. Дараа нь халдварын голомт илэрсэн бүс нутгийн тандалтыг өргөжүүлнэ. Хамрах хүрээг нь нэмэгдүүлнэ. Мэдээж халдвар ард иргэдийн дунд байгааг тандах нь хамгийн чухал. Энэ ажил өргөн хүрээтэй хийгдэнэ” гэв.
Үргэлжлүүлэн эрдэмтдийн зөвлөлөөс “Халдвар авсан 4-7 хоногтоо халдвар тархаах чадвар хамгийн өндөр. 7 дахь хоногоос дархлааны систем ажиллаж эхлээд дархлааны бодис ялгарч эхэлнэ. 14 хоногоос дархлааны систем тогтож эхэлнэ. Тиймээс энэ сунгагдсан 10 хоногийн хугацаанд дархлаа тогтох үетэй уялдуулж халдварын голомтыг хумих, мөн хүрсэн үр дүнгээ хадгалах зорилготой. Олон улсын туршлага энэ” гэсэн юм.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР
скачать dle 12.0