Бритни Спирсийн тухай 10 баримт


Б.ДОЛЖИНЖАВ
Энэ удаа та бүхэндээ “Baby one more time” дуугаараа алдартай АНУ-ын дуучин, хөгжмийн зохиолч, бүжигчин, жүжигчин Бритни Спирсийн тухай 10 баримтыг хүргэж байна.
  1. “Попын гүнж” хочит Бритни Жеан Спирс 1981 оны арванхоёрдугаар сарын 2-нд Мисисипи мужад төрсөн. Айлын хоёр дахь хүүхэд.
  2. Бритни 1990 оны сүүлч болон 2000 оны эхэн үеийн өсвөр насныхны дунд хамгийн алдартай дуучин юм. Тэрээр 15 настайдаа “Jive Records”-той гэрээ байгуулж байсан.
  3.  Түүний эхний хоёр цомог “Baby One More Time”, “Oops!... I Did It Again” нь бүх цаг үеийн хамгийн сайн борлуулалттай цомгоор шалгарч байлаа.
  4. Бритнигийн “Rolling Stone” цомог эхний долоо хоногтоо 1.3 сая хувь борлуулагдснаар сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн олон хувь цомог нь худалдаалагдсан эмэгтэй уран бүтээлч болсон юм.
  5. Грэмми Авардс, Гиннес, MTV, Billboard, Millenium, Disney Icon авардс гэсэн дэлхийн шилдэг шагналуудыг хүртэж байсан.
  6. Түүнийг “Forbes” сэтгүүл 2002-2012 оны хамгийн өндөр орлоготой жүжигчнээр нэрлэж байв.
  7. Цэцэрлэгийнхээ  төгсөлтийн баяраар “Хүүхэд гэж хэнийг хэлэх вэ?” гэсэн дууг таван настайдаа дуулснаар түүний урлагийн гараа эхэлж, түүнээс хойш жил бүр тоглолтод соло уран бүтээлчээр уригдаж оролцдог болсон юм.
  8. Хүүхэд байхдаа тэрээр гимнастик, дууны сургалтаас гадна олон төрлийн сургалт, дугуйланд хичээллэдэг авьяаслаг охин байжээ. Гурван настайгаасаа бүжиглэж эхэлсэн. Энэ тухайгаа “Би энэ дэлхийд юу хийж амьдрах ёстойгоо бага байхдаа ойлгосон” хэмээн ярьжээ.
  9. Бритни өөрийн багын найз Жэсон Алан Александртай 2004 оны нэгдүгээр сард гэрлэсэн ч 55 цагийн дараа гэрлэлтээ цуцлуулсан байдаг.  Үүний дараа мөн оны долдугаар сард АНУ-ын бүжигчин Кэвин Федерлинтэй гэрлэсэн. Тэдний хоёр дахь хүүхэд удахгүй төрнө.
  10.  Бритни Мадонна, Жанет Жэксон, Витни Хюьстон нарыг хүүхэд байхаасаа шүтэж ирсэн. Тэрээр Хюьстоны “I have nothing” дууг байнга дуулдаг байжээ.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0