Авлигын автомашин Галваны хөндийд Хятадын цэргийн алба хаагчдыг үхэлд хүргэжээ

Зургадугаар сарын 15-ны шөнө 20 энэтхэг цэргийг тамлан зовоож, 40-50 хятад цэрэг алагдсан үйл явдал болсон юм. Гэвч БНХАУ яг хэдэн хятад цэргийн амь Галваны хөндийд эрсдсэнийг дэлхийн олон нийтээс нууж байна. Хэрэв хэн нэгэн энэ талаар яривал хятадуудын зүгээс хатуу арга хэмжээ авч байна. Цзоу Лийинг гэгч Галваны хөндийд болсон явдлын талаар олон нийтийн сүлжээнд пост оруулсны дараа цагдаагийнхан түүнийг цуурхал тараасан асуудлаар баривчилжээ. Тэрээр өөрийн постонд цэргийн автомашин үйлдвэрлэгч Донгфенг компанийн чанаргүй автомашинуудын улмаас БНХАУ болон Энэтхэг Улсын хоорондын хилийн зурваст болсон мөргөлдөөнд хятадын цэргүүд амь эрсэдсэн талаар нийтэлсэн. Одоогоор Хятадын арми 500 автомашиныг буцаагаад байна. Энэхүү постын дараа түүний талаар дээрх компани гомдол гаргасан ба өнгөрсөн долоо хоногт түүнийг баривчлаад байгаа аж. Цагдаагийн байгууллага түүгээр уучлалт гуйсан захидал үйлдүүлсэн байна. Энэ талаар chinamail.com цахим сайтад нийтэлжээ. Уучлалт гуйсан уг захидалд “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ энэ талаар пост хийсэн тул хүлцэл өчье” гэжээ. Энэ нь хятадын Засгийн газрын Галваны хөндийд болсон үйл явдлын талаарх худал мэдээллийг ч илчилж буй юм. Үүнээс харахад БНХАУ-ын Засгийн газар бодит мэдээллийг өгөхгүй байгаа ч хүмүүс энэ үйл явдлын талаар мэдсэн гэж ойлгогдож байна. Энэтхэг Улс болон БНХАУ-ын хоорондох хилийн зурвас дахь хурцадмал байдлын талаарх бичлэг саяхан цахим орчимд вирус мэт тарсан. Энэхүү бичлэгт энэтхэгийн цэргүүд байшингийн цонх хагалан, Хамви нэртэй хятад хүнийг зодож байдаг. Хилийн зурвас дахь маргаантай асуудалд Энэтхэгийн арми ямар нэгэн хамааралгүй гэдгээ илэрхийлсэн. Гэвч энэхүү бичлэгт хятадын цэргийн автомашины чанар маш тод харагддаг. Хятадууд өөрсдөө ч иймэрхүү чанартай автомашин цэргүүдийн амийг аварч чадахгүйг тодорхой харагдах ба үүнд авлигыг буруутгаж байна.
Эдгээр автомашин үйлдвэрлэгч Донгфенг компанийг Хятадын армиас урвасан хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэл гарсаар байна. Авлигатай тэмцэж буй БНХАУ-ын хувьд энэ асуудал бол чухал юм. Батлан хамгаалах салбарын худалдан авалтын үйл ажиллагаанд авлига байгаагийн улмаас чанаргүй гангаар үйлдвэрлэсэн автомашин цэргийн албан хаагчдын аминд хүрсэн гэж үзэж байгаа юм.
Санхүүгийн зөрчил гаргасан асуудлаар тус компанийн нэгэн ажилтанг шалгаж буй талаар нэгэн цахим сайт мэдээлсэн. Гэвч тус мэдээлэлд Энэтхэг Улс болон БНХАУ-ын хоорондын маргааны асуудлаар дурьдаагүй юм. Донгфенг компанийн 2 удирдах албан хаагчийг авлигын асуудалд буруутган шалгаж буй талаар Соху (Sohu) цахим сайт нийтэлсэн ба мөн л Энэтхэг, Хятадын маргаантай асуудлын талаар дурдаагүй байна.
Донгфенг мотор групп нь Хятадын төрийн оролцоотой компани юм. Тус компанитай холбоотой энэ удаагийн авлигын асуудал бол анхных бус юм. 2015 онд тус компанийн албан хаагчтай холбоотой авлигын асуудал мөн дэгдэж байсан. БНХАУ-ын төрийн эрхэнд Ши Жинпин ирснээр авлигатай тэмцэхээ амлаж сая гаруй албан хаагчийг ажлаас нь халсан. Хэдийгээр халсан хүмүүсийн оронд тэрээр өөрийн хүмүүсийг томилсон ч энэ нь авлигыг бүрэн устгаж чадсангүй.
Эх сурвалж: zeenews.india.com
скачать dle 12.0