Кыргызстан улс Коронавирусээр нас барсан хүмүүсийг дурсан "гашуудах өдөр" зарлажээ


Кыргызстан улс гадаадаас иргэдээ бөөн бөөнөөр нь нэвтрүүлж 14 хоног нийтийн байранд тусгаарладаг байснаас дотооддоо халдвар тархаж нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд өнөөдөр, өчигдөр “Коронавирусээр нас барсан хүмүүсийг дурсан гашуудах өдөр” зарлан гашуудаж байна. Хил дээрээ “ Би вирус биш”, “хилээ нээ” энээ тэрээ гэж орилж чарлан өөрсдөд нь нээлттэй улсынхаа хилээр орж ирсэн кыргызүүд одоо амаа барьж байна. 
https://www.facebook.com/953100708186821/posts/1733458030151081/?vh=e
??Мөн адил дүр зурагтай, нийт 89 078 халдвар бүртгэгдсэн Казахстан улсад өнгөрсөн хоногт (30-ны өдрийн 23.59 цагийн байдлаар) шинээр 1414 тохиолдол илэрсэн байна.
Бүс нутгаар нь нийт шинж тэмдэггүй
Нур-Султан хот - 232 / 132
Алматы хот - 218 / 106
Шымкент хот - 30 / 10
Акмолинская муж - 53 / 27
Актюбинская муж - 17 / 6
Алматинская муж - 63 / 20
Атырауская муж - 67 / 37
Восточно-Казахстанская муж - 187 / 80
Жамбылская муж - 49 / 22
Западно-Казахстанская муж - 74 / 45
Карагандинская муж- 101 / 22
Костанайская муж - 66 / 28
Кызылординская муж- 55 / 37
Мангистауская муж - 39 / 17
Павлодарская муж- 73 / 21
Северо-Казахстанская муж - 61 / 3
Туркестанская муж - 29 / 14
Санаж байгаа бол саяхандаа Монгол болон Төв Азиас Казахстан, Узбекистан гурав коронавирус илрээгүй гээд бид ч хөх толботойгоо, тэнгэр заяатайгаа магтан дуулж байлаа. Импортоо алдсанаас энэ 2 улс хэцүү л байдалд байна‼️
??Солонгосчууд "импортын" COVID-19 халдвараас улс орноо хамгаалж гадаадын иргэдийн нэвтрэх дүрмийг чангатгахыг улсынхаа засгийн газраас шаардаж байна. Өдөр бүр Солонгос руу орж буй олон арван гадаад иргэдээс коронавирусын халдвар илэрч байна. Түүнээс гадна тэд хорио цээрийн дүрмийг зөрчиж байна. Мягмар гарагт аврах олсыг ашиглан тусгаарласан газраас зугтаж гарсан гурван вьетнамыг цагдаа нар
эрэн хайх ажиллагааг зарлажээ. Тэд бүгд Солонгосын усан онгоц үйлдвэрлэх компанитай гэрээгээр ажиллахаар ирсэн байж.
Монгол дотооддоо алдвал ‼️‼️‼️Солонгос улс хамгийн түрүүнд Монголчуудыг нэвтрүүлэх эсэх дээр ярих ч юм билүү
Өчигдөр (2020.07.30) орсон аадар борооны улмаас Сөүл хотоос өмнө зүгт 164 км зайтай орших Тэджон хотын олон давхар орон сууцны доод давхрууд усанд автсан тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил явагджээ. (зураг дээр)
??Чех улс Монгол улсын 170 иргэний онгоцны тийз болон 21 хоногийн тусгаарлалтын зардлыг бүрэн даахаар болжээ Эх сурвалж: https://news.mn/en/793597/
Чех Улсад хоёр долоо хоногийн гэрийн хорио (карантин)-тусгаарлалтыг зөрчсөн иргэнд 6 жилийн хорих ял; санаатайгаар болон санамсаргүйгээр(умышленное или непреднамеренное) SARS- COVID2 халдвар тараасан бол 12 жилийн хорих ял , түүнээс гадна тухайн оронд уг халдварын нөхцөл байдлыг дордуулсан (за деяния, влияющие на ухудшение эпидемиологической обстановки в стране) үйлдэлд 3 сая хүртэлх хэмжээний крон -мөнгөн торгууль ногдуулна гэнэ. 


скачать dle 12.0