“МТ”-гийн шатахуунаас болж 10 гаруй машин эвдэрчээ


Улсын баяр, наадмын үеэр хөдөө, орон нутгийг зорьсон 10 гаруй автомашины зорчигчдын автомашин эвдэрч асуудлаа тодорхойлох гэж багагүй хугацаа өнгөрүүлжээ. Гэтэл дээрх автомашинууд “Магнай трейд” группын шатахуун түгээх станцаас шатахуунаа авсан байсан бөгөөд АИ-95 авахад нь дизель түлш хийчихсэн байжээ. Мэдээж жолооч нар ямар шатахуун, хэрхэн хийж буйг нь ажиглаж, харсан ч тухайн үед асуудалгүй байсан гэнэ. Гэтэл хэргийн учиг нь “МТ-35” буюу зуслангийн чиглэл дэх салбар нь анх орлогоо авахдаа шатахууны савандаа АИ-95, дизель түлш хоёроо андуурч хийснээс болсон байж. Тиймээс л тухайн үедээ жолооч нар ч “МТ”-гийнхэн ч мэдээгүй хэрэг. Зарим нь бүр хотоос гарч Төв аймгийн Лүн сумын орчимд эвдэрч, машин нь зогссон байна.
Нэгэнт автомашинууд буруу шатахуун хийж, эвдэрсэн тулд хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон “МТ”-д ханджээ. Тиймээс тус компанийнхан тухайн салбарынхаа камерыг шүүж үзсэний эцэст анх орлого авах үеэс шатахууны ёмкостаа андуурсан нь илэрхий болжээ. Тиймээс эвдэрсэн машинуудынхаа хохирлыг барагдуулах талаар тохиролцжээ. Гэхдээ хэдий тухайн үеийн эдийн засгийн хохирлыг барагдуулсан ч иргэдийн цаг хугацаа, амралтын өдрийг хэн нөхөж өгөх вэ.
Хэрвээ бензин дээр бага зургийн дизель түлш нэмж хийсэн бол тэр дор нь өндөр актанттай бензинээр банкаа дүүргэж дизелийн хольцыг багасгах боломжтой байдаг талаар мэргэжилтнүүд хэлдэг. Ингэснээр автомашиныхаа банк болон инжектор авч тайлах зэрэг засварын зардалгүйгээр цаг хугацаа алдахгүйгээр мотор хэвийн ажиллах боломжтой гэж үздэг.
Харин дунд зэргийн буюу 10 л бензин дээр 10 л дизель нэмсэн бол машин хааз авахгүй болох, дүлэгнэх, утаа хаях зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ажээ. Хэрвээ их хэмжээний дизель түлш нэмсэн бол машин асахгүй байх, явдал дундаа унтрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэ үед банкаа султгаж, бензин тунгаагуурыг солих, форсунк түлшний систем цэвэрлэгч бодис хэрэглээд цаашид хөдөлгүүрийг ашиглах боломж үлддэг ажээ.
Харин дизель мотор дээр бензин тэсрэхээрээ маш их хэмжээний дулаан ялгаруулдаг. Ингэснээр поршин хайлах, клапан сорогдох зэрэг шууд эвдрэлд хүргэнэ. Их бага хэмжээтэй гэлтгүй мэдсэн тохиолдолд машинаа шууд унтрааж банкаа авч түлшийг асгах, түлшний шүүрийг солих зэрэг арга хэмжээ авах шаардлагатай болдог аж.
Энэ мэт эндүүрлээс болж засварын 2-5 цагийн засварын хугацаа  шаардагдах бөгөөд сүүлийн үеийн машинууд банкиндаа хүйсгүй, заавал банкаа салгаж авч султгадаг болсон байна. Мөн энэ төрлийн засварыг туршлагагүй хүн хийвэл түлшний түрүүп холболтыг хугалах, гэмтээх, цахилгааны утас салгах, тасдах гэх мэт эрсдэлтэй учирч магадгүй.
Хэдийгээр энэ мэтчилэн эрт мэдсэн тохиолдолд арга хэмжээ авах боломжтой ч дээрх автомашины эздийн хувьд ихэнх нь шатахуунаас бус өөрдийн буруугаас эвдэрлээ анхаарсангүй гэж эхэлж боджээ. Гэвч шатахуун импортлог компаниуд дундаа багагүй нэр хүндтэй “Магнай трейд” группынхэн хэргийн эзэд нь болж таарсан нь энэ.

скачать dle 12.0