Ажлын цагаар албан өрөөндөө байгаагүй Азербайжаны сайд халагджээ


Азербайжан улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев Гадаад хэргийн сайдаа үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Уржигдар болсон сайд нарын зөвлөлийн цахим хуралдаанаар Ерөнхийлөгч Алиев Гадаад хэргийн сайд Мамеадяаровыг Армени-Азербайжан хоёр улсын хил дээрх үүссэн мөргөлдөөний үеэр албан өрөөндөө байгаагүйг шүүмжилжээ.
Мамеадяаров нь 2004 оноос хойш Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа юм.
Ийнхүү Мамеадяаровыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь тус улсын Боловсролын сайд Жейхун Байрамовыг томилжээ.
Эх сурвалж:Xinhuanews
скачать dle 12.0