Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаатай шинэхэн сайд нь танилцаад явсаны дараа 2020.07.17-ны орой сургуулийн албан өрөөнд тэргүүн дэд цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Макистр докторын сургуулийн захирал хурандаа Б.Мөнхболд, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбаатар нар шөнөжин архидаж амралт тэмдэглэсэн гэнэ гэж сургуулийн ажилтан багш нар ярьж байгаа аж.
Учир нь 2020.07.20-ны өглөө архи дарсны шилнүүд болон идэж уусан зүйлсийнхээ үлдэгдлийг санд мэнд зөөж гаргаж хаяцгаасан нь сургуулийн ажилтан багш нарын нүдэнд өртөж ажлын байранд архидан согтуурахыг хориглосон байтал хууль сахиулах ёстой эрхэмүүд өөрсөдөө эрдэм номын өргөөндөө ийнхүү архидан согтуурсан нь ёс зүйгүй үйлдэл байна хэмээн шүүмжлэлд өртөөд байна... Хэн үүнийг шалгаж арга хэмжээ авах вэ?
Сэтгэгдэл (0)