Орос танкууд дэлхийн топ-5-д оржээ

Hot Barrel's хэвлэлийн шинжээчид  дэлхийн шилдэг танкуудыг танилцуулж байна.
ТАВДУГААР БАЙР: Leopard 2A7+
2010 онд анх танилцуулагдаж байсан немецийн KMW компанийн бүтээсэн танк нь 2А6 загварын сайжруулагдсан хувилбар юм. Сайжруулагдсан зүйл нь нэмэлт хуяг ба 12.7 мм-ийн калибрийн пулёмет болж байна. Нэмэлт хуягийн урд тал ба ёроол хэсгийн дэлбэрэлтийн эсрэг зогсох чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор байрлуулжээ.
ДӨРӨВДҮГЭЭР БАЙР: K2 Black Panther
Өмнөд Солонгосын цэргийн аж үйлдвэрийн шинэ бүтээл нь М48А5К загваруудыг солих зориулалтаар бүтээгджээ. Төслийн гол зорилго нь танкны нэгтгэлийг шинэчлэх мөн гадаадын технологийг хэрэглэхээс татгалзсан явдал. Түүний 120 мм-ийн их бууны голын урт нь 6,6 м. Харин энэ их буу нь Германых юм. Танкны бүтцийн зохиомж сонгодог, цамхагт нь багийн гишүүд суух ба автомат цэнэглэгчтэй.
ГУРАВДУГААР БАЙР: Т-90МС
Энэ бол Оросын танкний нэг. Механик нь сонгомол загвар гэхдээ автомат хурдын хайрцагтай ба танкны эх биед бараг өөрчлөлт ороогүй. Их буу нь 125 мм ба түүнийг автоматаар цэнэглэдэг.
ХОЁРДУГААР БАЙР: М1А2 Abrams SEP V3
Америкчууд бусдаас хоцрохыг хүсэлгүй өөрийн машинаа шинэчлэв. Одоо танкны байлдааны цэнэг нь хуяг нэвтлэх чадвараа дээшлүүлсэн. Их буу нь хэвээр үлдсэн ч гал нээлтийн удирдлагын системтэй болов. 12,7 мм-ийн пулеметыг нь бас сайжруулжээ.
НЭГДҮГЭЭР БАЙР: Т-14 Армата
Зэвсэглэлд хараахан  орж ирээгүй байгаа танк бүрэн автомат болсон. Багийн гишүүд нь танк дотроо тусгай капсулд байрлах учир танк сөнөөгдсөн ч  баг нь амьд үлдэх боломжтой. Их буу нь 125 мм-ийнх бөгөөд энэ бүгдийн хажуугаар танк хангалтай хөнгөн 55 тоннын жинтэй.

М.Цогт
Эх сурвалж: inews.mn 
скачать dle 12.0