Цагаан арьст залууг аварч байгаа хар арьст залуугийн зураг цахим орчинд хурдацтай тархжээ

Ройтерс агентлагийн зурагчин Дилан Мартинезийн авсан энэ зураг нийтлэгдсэн даруйдаа цахим сүлжээнд хурдацтай тархжээ. Лондон хотноо болсон арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг жагсаалын үеэр бэртсэн цагаан арьст залууг хар арьст тэмцэгч мөрөн дээрээ үүрээд явж байгаа агшныг гэрэл зурагчин Мартинез авч амжсан байна. Ватерлоо гүүрийн ойролцоо болсон эмх замбараагүй байдлын үеэр Мартинез уг зургийг авсан бөгөөд “Би яг зөв газраа, зөв цагтаа зогсож  байсан. Тэр өнцгөөс зураг авсандаа маш баяртай байна. Тэр намайг зүглээд хурдан хурдан алхаж явсан” гэжээ.
Цагаан арьст залуу нүүрэндээ шархдаж, эмх замбараагүй байдлын үеэр зодуулсан байна. Арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэгчид болон хэт барууны үзэлтнүүдийн хооронд зодоон болсон бөгөөд зарим эх сурвалжаар цагаан арьст эрийг хэт барууны үзэлтэй тэмцэгч байсан гэж бичжээ. Ройтерс агентлагийнхан зураг дээрх цагаан арьст эрийг чухам хэн байсан, дараа нь түүнд юу тохиолдсон талаар цагдаагийнхнаас асуусан боловч мэдээлэл авч чадаагүй байна. Телевизийн хөтлөгч, сэтгүүлч Пирс Морган "Хар бараан явдлын дундах хүнлэг сэтгэлийг харуулсан сайхан мөч" хэмээн бичсэн байна. Харин хар арьст залууг Патрик Хатчинсон гэдэг бөгөөд тэрбээр хувийн дасгалжуулагч гэнэ. Хатчинсон цахим хуудастаа "Өнөөдөр бид хүний амь аварлаа" гэж бичсэн байна. Тэрээр Их Британийн Channel 4 News хэвлэлд ярилцлага өгөхдөө тухайн үед маш аймшигтай байсан тухай дурсжээ. "Түүний амь насанд аюул заналхийлж байсан. Би түүнийг шууд өргөөд, мөрөн дээрээ үүрээд явсан. Бид цагдаа нар руу зүглэн явж байхад залуус намайг хамгаалахын тулд тойрон хүрээлж байлаа" хэмээн ярьсан байна.
Хүмүүс энэхүү зургийг тун эергээр хүлээн авчээ. Телевизийн хөтлөгч, сэтгүүлч Пирс Морган "Хар бараан явдлын дундах хүнлэг сэтгэлийг харуулсан сайхан мөч" хэмээн бичсэн байна. Тавдугаар сарын 25-нд АНУ-ын Миннеаполис хотноо Жорж Флойдыг амиа алдсаны дараа АНУ, Их Британи, Европын улс орнуудад арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг жагсаал болсон билээ. Лондон хотноо ням гарагт болсон жагсаалын  үеэр 113 хүн баривчлагдаж, цагдаагийн 23 алба хаагч гэмтэж бэртсэн байна. 

Эх сурвалж: Ройтерс
скачать dle 12.0