ОХУ: АНУ-ын иргэнд тагнуулын хэргээр 16 жил хорих ял оноожээ

ОХУ-ын шүүх АНУ-ын иргэн Пол Уиланд тагнуулын ажиллагаа явуулсан үндэслэлээр 16 жил хорих ял оноосон байна. Шүүх хурал Москва хотын шүүхэд хаалттай болжээ. Учир нь хэргийн холбогдох баримтуудад төрийн нууцтай холбоотой мэдээ материал байгаатай холбоотой аж. АНУ-ын тэнгисийн цэргийн офицер байсан 50 настай Пол Уилан нь 2018оны 1 дүгээр сард Москвад ирээд баривчлагджээ. Оросын прокурорууд тухайн үед түүнийг төрийн нууцад хамаарах материал бүхий флаш диск биедээ авч явсныг нотолж, 18 жил хорих ял оноох ялын төлөвлөгөөг Москвагийн шүүхэд танилцуулсан аж. Харин Пол Уилан өөрийгөө улс төрийн золиос болсон гэж үзэж байгаа гэнэ. Учир нь тухайн үед түүнд нэг танил нь аяллын гэрэл зураг бүхий флаш диск өгсөн гэж ойлгож байсан гэж мэдүүлжээ.
АНУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Полд ямар ч нотолгоогүйгээр ял тулгалаа, шүүх хурал шударга бус боллоо гэж хэвлэлд мэдээлжээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пол Уиланыг гэм буруугүй гэж үзэж, түүнийг нэн даруй суллахыг ОХУ-аас шаардсан байна. Полын өмгөөлөгч Москвагийн шүүхийн энэ шийдвэрийн дараа ялтан солилцох асуудал хоёр орны хооронд яригдаж магадгүй гэж мэдэгджээ. Тодруулбал, АНУ-д хоригдож байгаа ОХУ-ын иргэн Виктор Бут эсвэл Константин Ярошенко нарын аль нэгээр Пол Уиланыг солилцож магадгүй юм байна.
Эх сурвалж: mnb
скачать dle 12.0