Тайландын хаан бага охиныхоо найзтай сээтгэнэж эхэлжээ


Дэлхийн хэвлэлүүдээр Тайландын хаан Х Рамагийн хувийн амьдралын тухай мэдээлэх дуртай. Яагаад гэвэл тэр хатнуудаа байнга сэлгэж, хатны өргөөн дэх бүсгүйчүүдээ нэмдэг.
483x600_1_39af8bc9dc1610d917787a80d0868973@695x864_0xac120003_10825908451589126488 Тайландын хаан бага охиныхоо найзтай сээтгэнэж эхэлжээ
Маха Вачиралонгкорн сайхан хүүхнүүдэд дуртай болохоор эргэн тойрны хүмүүс нь юу гэж бодохыг ч үл тоон шинэ амраг байнга хайж явдаг гэхэд болно.
Өнгөрсөн зун 67 настай хаан Тайландад хоёр эхнэртэй байхыг хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээсээ хэдхэн сарын өмнө 40 настай Сутхида Тижайтай гэрлэсэн билээ.
388x600_1_0b0734530e9642e3a144047050cf6816@711x1100_0xac120003_13140483171589127485 Тайландын хаан бага охиныхоо найзтай сээтгэнэж эхэлжээ
Гэтэл тэр одоо ингээд зогсъё гэж бодохгүй байгаа бололтой. Саяхан барууны хэвлэлүүдээр Х Рамагийн эмэгтэйчүүдийн ордонд дахин шинэ эмэгтэй нэмэгдсэнийг зарлалаа. Тэрбээр саяхнаас 33 настай охиныхоо хамгийн сайн найзтай уулзаж эхэлсэн байна.
620x352_1_b1b896926e79715979676a8f1643e9d0@1100x624_0xac120003_14940199811589127209 Тайландын хаан бага охиныхоо найзтай сээтгэнэж эхэлжээ
Х Рамагийн шинээр таалсан бүсгүй нь Сириваннавари гүнжтэй багаасаа найзалжээ. Энэ бүсгүй олон тэрбумын хөрөнгөтэй алдартай айлын өв залгамжлагч бөгөөд аялах дуртай язгууртан хатагтай гэнэ.
Сураг сонсох нь ээ, Сириваннавари өсвөр наснаасаа хойш найз охиноо эцэгтэйгээ явалдаж, амраг нь болохыг ятгаж ирсэн гэнэ. Тай уламжлалын дагуу эцэг эхчүүдийнхээ хүслийг биелүүлэхгүй бол сайн охин гэж үздэггүй байна.
www.woman.ru 
Орчуулсан Э.МАРТ

скачать dle 12.0