Цүнх баригчийн түгээмэл шинж


Цүнх баригч гэж амтай болгон ярих болж. Цүнх баригч гэж ер нь хэнийг хэлээд байна вэ? Төрд зүтгэж яваа гэмгүй залуусыг хоморголон доромжлоод байгаа юм биш биз? Ямартай цүнх баригчдыг цүнхээр нь танихгүй. Харин үйлдлээр нь амархан таньж болно. Ингээд ард иргэддээ сэрэмжлүүлэх үүднээс “Цүнх баригчийн түгээмэл шинж”-ийг хэлж өгье.
Жич: Өндөр карьер хийсэн цүнх баригч нь асар нарийн өнгөлөн далдлалт хийх чадвартай болох тул эдгээр шинж нь анхан болон дунд шатандаа яваа цүнх баригчдад илрэхийг анхаарна уу!
Олон нийттэй харилцах байдал:
Ерөнхий шинж:
- Хэт нөхөрсөг
- Хэт идэвхитэй
Онцгой шинж:
- Гарах үр дүн багатай сайн санааны ажилд идэвхтэй оролцож, үйл явцыг нь нийгмийн сүлжээнд нэгд нэгэнгүй нийтэлнэ.
- Хурал цуглаан болон жагсаал цуглаанд оролцсон бол дор хаяж таван минут үг хэлнэ.
 
Хувь хүний замнал:
Ерөнхий шинж:
- Намтарт нь судалгааны ажлын туршлага байхгүй
- Дотоодод боловсрол эзэмшсэн
- Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.
Онцгой шинж:
- Татвар төлдөггүй компанийн удирдлагад ажилласан тухай намтартаа дурьддаг.
- Гурав болон түүнээс дээш олон нийтийн байгууллагын удирдах түвшинд харьяалагддаг. (Тэдгээр байгууллын үйл ажиллагаа тодорхойгүй)
 
Чөлөөт цагаа өнгөрөөх байдал:
Ерөнхий шинж:
- Улс төрийн хурц үйл явдалгүй үед чөлөө зав ихтэй
Онцгой шинж:
- Ихэвчлэн дундаж зэрэглэлийн цэнгээний газрын тусгай өрөөг захиална.
- Зугаа цэнгэлд баруун солгойгүй мөнгө цацна.
 
Бие мах бодийн онцлог:
Ерөнхий шинж:
- Нэгдүгээр шатны хэвлийн таргалалт
Онцгой шинж:
- Тод өнгийн зангиа
- Хүчтэй мотортой суудлын тэрэг
(үнийг нь цалингийн орлогоор тайлбарлах боломжгүй)
 
Хэл ярианы чадвар:
Ерөнхий шинж:
- Уран илтгэх чадвар сайтай.
- Нарийвчилсан сэдвээр мэтгэлцэхэд үг цөөрч, популист хамгаалалт болон дайралт хийхийг оролдоно.
Онцгой шинж:
- Өргөн танил талтайгаа уулзсан хүн болгонд гайхуулна.
- Ямар нэг лидерийн өмнөөс итгэлтэй ярихын сацуу тэр лидерийнхээ төлөө хэнтэй ч ам муруйна.
- Согтуурхсан үедээ нөлөө бүхий хүмүүсийн шалиг паян ярих дуртай.

скачать dle 12.0