Цар тахлын үед дэлгүүрт орохдоо мөрдөх ДОЛООН дүрэм

Дэлхийн 210 улс оронд коронавирусийн халдварын улмаас ихэнх улс хөл хорио тогтоож, тусгаарлалттай байгаа энэ үед супермаркет, дэлгүүр орж, худалдан авалт хийхдээ мөрдөх долоон дүрмийг танилцуулж байна. 
1.ГАР АРИУТГАГЧ, САЛФЕТКА, БЭЭЛИЙ ЗЭРГЭЭС АВЧ ЯВ
Олон дэлгүүрт тэрэг, сагсны дэргэд гар ариутгагч байрлуулсан байгаа. Гэхдээ л та гэрээсээ эдгээрээс аль нэгийг нь авч гараарай. “COVID-19” вирус пластик гадаргуу дээр 2-3 өдөр хадгалагддаг нь судалгаагаар тогтоогдсон. Үүнээс гадна тэрэг, сагснаас гадна хаалганы бариул, өөртөө үйлчлэх дэлгэц зэрэг халдвар дамжуулах эрсдэлтэй зүйлүүд дэлгүүрт олон бий. Тэдгээрт хүрэхдээ болон хүрснийхээ дараа гараа ариутгагчаар арч. Эсвэл дэлгүүрт орохдоо бээлий өмс. Харин гараад шууд хаяхаа мартуузай.
2.НҮҮРЭНДЭЭ БҮҮ ХҮР
Нүд, хамар, амандаа хүрэхгүй байхыг дэлхий даяар зарласаар, анхааруулсаар байгаа.
3.ГАР УТСАНДАА БҮҮ ХҮР
Худалдаж авах зүйлсийнхээ жагсаалтыг гар утсан дээрээ хадгалдаг бол үүнийгээ зогсоо. Үүнийхээ оронд жагсаалтаа цаасан дээр бич. Гар утасны дэлгэц нь байнга хүрдэг зүйлсийн нэг учир дэлгүүрт байхдаа утсаа далд хийж, аль болох хүрэхгүй байгаарай.
4.ХҮЛЭЭЦТЭЙ БАЙ
Coronavirus: Irish man in Wuhan says city 'almost like a ghost town'
Шинэхэн ногооны хажуугаар түлхэлцэн шахцалдах хүмүүс таны тэвчээрийг барж, дуусахаас нь өмнө та ч гэсэн ногоо руу зүтгэчихмээр байсан ч тэвч. Хүмүүсээс 1.5 метрийн зайд бай. Одоо ихэнх дэлгүүрт таныг хаана зогсож хүлээхийг заасан тэмдэг байрлуулсан байгаа.
5.САВ, БАГЛАА БООДЛЫН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ШАЛГА
Худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлынх нь бүрэн бүтэн байдал болон тухайн бүтээгдэхүүний бүтэн байдлыг шалгаж аваарай.
6.АМТАЛЖ БОЛОХГҮЙ!
Амталгаанд зориулан тавьсан зүйлс хорхойг тань хүргэж байсан ч хажуугаар нь өнгөрөөд яв. Одоо та амтлах цаг биш. Нийтэд зориулан тавьсан хоол унд руу хэчнээн хүний амьсгал орж, бүр найтаасан ч юм билүү хэн мэдлээ!
7.КАРТААР ТӨЛБӨРӨӨ ХИЙ
Гараас гарт дамжсан мөнгийг та худалдагчид өгч, тэр танд мөн л гараас гарт дамжсан хариулт өгнө. Иймээс картаар тооцоо хий.

Эх сурвалж: zuv.mnскачать dle 12.0