Машины дугуйн хээний бохирдол агаарыг хэрхэн бохирдуулдагыг ТА МЭДЭХ ҮҮ?


Бид агаарын бохирдол гэхээр л машины яндангаас гарч байгаа утаанд хамаг анхаарлаа төвлөрүүлээд байдаг. Харин үүнийг шийдэх зөв шийдэл нь ирээдүйд цахилгаан машин байж чадна гэдэгт итгэдэг. Гэхдээ үүнээс ч өөр хортой зүйл байдаг гэдгийг тоодоггүй байж. Энэ талаарх судалгааг "Emissions Analytics" гэх дэлхийн судалгааны байгууллага хийсэн бөгөөд яндангийн утаанаас дугуйн хээнээс ялгарч байгаа бохирдол 1,000 дахин их байгааг тогтоожээ. Тэгэхээр бидний итгэж найдаж байсан цахилгаан машины асуудал ч энд хөндөгдөх бололтой байна.
Бүх л машинууд резин дугуйтай, хэмжээ томрох тусам дугуй болон замын хоорондох барьцалдах талбай ихсэж асуудлыг дэгдээх болно. Олон улсын дүрмээр засгийн газраас утааны стандарт тавьдаг болохоос дугуйн бохирдлын стандарт тавьдаггүй. Тэр ч бүү хэл накладнаас үүсэх тортог ч гэсэн асуудал юм.
Гэхдээ энэ нь дугуйтай харьцуулашгүй жижиг. Судалгааны тайлбарт бичсэнээр 1 км газарт яндангаас гарах хорт утааны хязгаар нь 4.5 мг байдаг бол дугуйн хээний элэгдлээс үүсэх бохирдол үүнээс 1,000 дахин их гэсэн байна. Энэ талаар тус судалгааны байгууллагын захирал Ник Молден "Богино хугацаанд энэ үзүүлэлтийг бууруулахын тулд хамгийн чанартай дугуйг зөв хэмжээнд нь хийлж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Харин урт хугацаандаа үүнийг дүрэмчилж стандарт тавих шаардлагатай" гэсэн юм. 
Эх сурвалж: Emissions Analytics
Э.Мөрөн
скачать dle 12.0