Хэрэглээгээ багасгахгүйгээр мөнгөө хэмнэх шилдэг аргууд

“Манайхан хэмнэлт хийнэ” гэхийг идэж, уух, өмсөх зүүхээ хасна гэж ойлгох нь түгээмэл байдаг. Гэвч үнэндээ бол хэрэглээгээ бууруулахгүйгээр орлогоо авч үлдэхийг л хэмнэлт гэдэг юм шүү дээ. Жорлонгийнхоо почкин дотор нэг тоосго хийх, гэрлийн шилнүүдээ цахилгаан бага зарцуулдаг гэрлээр солих зэрэг нь ухаалаг хэмнэлтийн сонгодог жишээ юм. Бид та бүхэндээ цаашид хямралыг хэрхэн дван туулах талаар зөвлөгөө, шинэ санаануудыг байнга хүргэж байх болно. Ингээд хамгийн эхэнд хоол хүнсний зардлаасаа хэмнэлт хэрхэн хийх талаар амьдрал дээр батлагдсан шилдэг аргуудыг танилцуулж байна. Зөвлөгөө маань дараагийн ээлжинд “Шоппинг” хийхдээ хэмнэлт хийх аргаар үргэлжлэх болно.   
ХООЛ ХҮНС
Амттан идэхээ багасгах
Ихэнх хүмүүс махны хэрэглээгээ багасгах нь хэмнэлт хийх хамгийн боломжтой арга гэж боддог. Авах калорио багасгахгүй, шар буурцагийн махаар орлуулаад явахад энэ тийм боломжгүй санаа ч биш л дээ. Гэхдээ амттан, нарийн боов хоёрт хүнсний төсвийн 30 хувь “явдаг” нь туршлагаар батлагджээ. Тиймээс энэ хоёр төрлийн бүтээгдэхүүнээс татгалзахад л хэмнэлт гаргаж, эрүүл мэндээ ч хамгаалчихна гэнэ шүү. 
“Дуустал нь идэж чадах уу”
Өглөөний цай, оройн хоолоо бэлдэхдээ энэ асуултыг заавал асууж бай. Ингэхдээ “Чадна аа” гэж бардуу зангаар хандав аа. Хэмнэлт хийх гэж байгаа хүнд ийм зан зохидоггүй юм шүү. Энэ аргыг хэрэглэснээр та хөөрхөн хэмнэлт гаргана гэдэгтээ итгээрэй.
Хэрэглээгээ багасгахгүйгээр мөнгөө хэмнэх шилдэг аргууд
Хайрцаглалт, савлагааг анзаар
Хүсний бүтээгдэхүүний савлагаа, үнийн ялгаанд анхаарлаа хандуулаарай. Хүмүүс том савлагаатайг худалдаж авснаар хэмнэлт гаргана гэж боддог. Энэ үнэн ч хадгалалт даадаг бүтээгдэхүүн дээр л хэрэгждэг юм шүү. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авах нь саналаараа алдагдалд орж байгаагаас ялгаагүй.
Ажил дээр идэх хоолоо гэртээ бэлтгэх
Ажил дээр идэх өдрийн хоолоо гэртээ бэлтгээд авч явах нь гуанзанд орохоос хоёр дахин бага зардалтай. Гэхдээ түргэн бэлтгэхийн тулд гэж шалтаглаад хачиртай талх гэх мэт хагас бэлэн бүтээгдэхүүн ордог хоол хүнс авч явав. Тэгвэл хэмнэлт чинь байхгүй болно шүү.
Хэрэглээгээ багасгахгүйгээр мөнгөө хэмнэх шилдэг аргууд
Хүнсээ бөөнд нь цуглуулах
Хэмнэлтийг жинхэнэ утгаар нь хийх  хийх хамгийн сонгодог аргыг хамгийн сүүлд танилцуулж байна. Хэрвээ боломж байдаг бол гурил, будаа, элсэн чихэр, хүсний ногоо зэргээ бөөнөөр нь худалдаж авбал мэдэгдэхүйц хэмнэлт гаргаж чадна. Улирлын чанартай хямдардаг хүнсний ногоо, мах зэргийг тухайн үед нь хэд дахин бага үнээр, их хэмжээтэй авчих нь хэрэглээгээ багасгахгүйгээр мөнгөө хэмнэх хамгийн шилдэг арга юм.  

Эх сурвалж: eagle.mn
скачать dle 12.0