Цайны мөнгөнд 5 сая төгрөг авчээ


АНУ-ын Индиана мужийн Коламбус хотын нэгэн уушийн газрын бартендер бүсгүй үйлчлүүлэгчтэйгээ сайхан хууч хөөрсөнийхөө “хүч”-нд их хэмжээний мөнгөтэй болжээ.
 
Өнгөрөгч долоо хоногт Кери Лайкенс (Carey Likens)-ийн ажилладаг Holiday Inn зочид буудлын бааранд нэгэн үйлчлүүлэгч 64 долларын (176 мянган төгрөг) уух зүйл захиалан түүнтэй яриа өдсөн байна. Тооцоо хийгээд гарахдаа 2,020 мянган долларын (5 сая 563 мянган төгрөг) цайны мөнгө үлдээжээ. Бүсгүй эмнэлгээс гараад ажилласан анхныхаа өдөр авсан эхнийх нь цайны мөнгө ийм их байсанд магнай хагартал баярласан байна.
 
Маргааш нь зочид буудлын менежер Жессика Меттин (Jessica Mettin) энэ тухай сонсоод итгээгүй гэнэ. “За, үгүй байлгүй дээ гэж дуу алдсанаа л санаж байна. Нэг л итгэж өгөхгүй байсан ч үнэхээр л ийм явдал болсон байсан шүү” хэмээн Жессика ярьжээ.
 
Үйлчлүүлэгч эрхмийн энэхүү үйлдэл хорвоод буянтай, сайн хүмүүс олон байдгийг Керид мэдрүүлсэн гэнэ.
 
“Ийм хүмүүс эргэн тойронд олон бий. Хэн буяны гараа сунган чамд туслахыг хэзээ ч урьдчилан мэдэх аргагүй. Гэхдээ бусдаас ийм зүйлийг хүлээгээд байх хэрэггүй. Харин өөрөө сайн, тусч хүмүүн болохыг оролдох хэрэгтэй болов уу” гэж азтай бүсгүй сэтгүүлчдэд өгүүлжээ.

скачать dle 12.0