Ойн модыг хууль бусаар хөрөөдсөн гэх иргэдийг ургаа модоор зодож буй бичлэгээ “Босоо хөх монгол” ТББ- ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан цахим хуудсанд байршуулсан. Уг бичлэгт зураг, дүрс нь багтсан иргэн амиа хорлосон тухай мэдээлэл тархаад байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Фэйсбүүкт бичлэг нь цацагдсан иргэн амиа хорлосон байдалтай олдсон нь үнэн. Хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дах Сум дундын цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Талийгаач нь Сэлэнгэ аймгийн харьяат 52 настай эрэгтэй Г гэх иргэн байжээ.
Дашрамд мэдээллэхэд "Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан "Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв" гэсэн тайлбартай бичлэгийг энэ сарын 24-ны өдөр олон нийтийн сүлжээнд байршуулсан. Үүнээс гурав хоногийн дараа бичлэгт зураг дүрс нь үлдсэн иргэн амиа егүүтгэсэн байдалтай олджээ.
Сэтгэгдэл (0)