Сонгуулийн товлосон хугацаа ойртож буй энэ цаг үед улстөрийн намууд, тэр дундаа МАН УИХ-д нэр дэвших 76 мандатын эздийн нэрийг дугуйлж байна. Улстөрийн намууд УИХ-д нэр дэвшигчдээ дотоод дүрмээрээ сонгодог гэх ерөнхий тодорхойлолтой ч, намын даргынхаа шийдвэрийг дагадаг нууц биш.
Намдаа мѳнгѳ хандивласнаар нэр дэвшдэг явдлыг таслан зогсооно гэж МАН-ын даргын хэлсэн үг хунтайж нарт хандаж хэлсэн, тэр тусмаа Номтойбаяр нарт хандаж хэлсэн үг гэж ойлгож болно.
Номтойбаярын хувьд Монголын тэргүүн баячууудын нэг. Улс тѳрд анх хѳл тавихдаа л дэд сайдын суудалд заларч явсан тэрээр УИХ-д хоёр удаа дараалан сонгогдсон. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг хашсан. Ямагт, үл бүтэх хэрэг төвөгт, тэр дундаа хүн амины хэрэгт ч орооцолдож аваад мултарсан. Жолооч нь хар тамхины хэрэгт орооцолдож, өөрийнх нь сууж явсан машин мотоциклтой иргэний амь насыг хохироосон ч, хэргийн газрын ул мѳрийг балласан хэргээр шалгагдсан. Эцэст нь жолооч нь хүн дайрсан хэргийг үүрснээр түүний хавтаст хэрэг хаагдсан.
Хамгийн сүүлд Батхүү агсны асуудлаар худлаа мэдүүлэг өгсөн гэх дуулианд нэр холбогдож, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүүтэй зодолдож, БНСУ-д эмчлүүлэхээр явсан гэгдэж буй. Намын даргатайгаа тэмцдэг, тулдаг Номтойбаярыг У.Хүрэлсүх 'хорхойтсон араандаа' зуужээ.
Гоо-Оюун
Эх сурвалж: Control.mn
Сэтгэгдэл (0)