Ц.Сандуй нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа


Т.САЙХАН
НИТХ-ын тэргүүлэгч асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасныг шүүгч арванхоёрдугаар сарын 9-нд хүлээн авсан билээ. Тэгвэл тухай хэрэгт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр /12.24/10.00 цагт эхэллээ.
Шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа. Улмаар тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.  Уг хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцсон бөгөөд хаалттай болсон юм. Өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашбямба, илтгэгч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ оролцсон юм.Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0