Буянтны дүр эсгэсэн МАН-ын генсек


-Д.Амарбаясгалан дарга аа, тэнгээрээс од шүүрэх гэж байна уу-
 Өмнөх парламентаас хойш тойргоо мартаагүй гишүүд болон нэр дэвших “мөрөөдлөө” сонгогчдод танилцуулж яваа хүмүүст ихээхэн ашигтай Сонгуулийн хууль батлагдахаар болоод байгаа. Өдгөө парламентаар хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн тухай хуульд ирэх оны УИХ-ын сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулах талаар тусгагдсан. Энэ нь өмнөх 1992, 2008, 2012 оны сонгуулиудтай адил томсгосон тойрогтой, мажоритар системээр явагдана гэсэн үг. Энэ тогтолцоог манай улсад тохиромжгүй хувилбар гэх ч парламентын гишүүдийн хувьд сонсгогчдод бус өөрсдөдөө ашигтай байдлыг л хардаг.
Томсгосон мажоритар нь нэр дэвшигчдээс багагүй мөнгө шаардахаас гадна удаан хугацааны туршид тойрогтоо ажилласан байх шаардлага үүсдэг. Тиймдээ ч нэр дэвших нутаг, тойрог, бүстээ байнга бэлэг сэлт тарааж ирсэн, ТББ-ын нэрээр үйл ажиллагаа явуулж, өөрийгөө сурталчилсаар байгаа МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд “тэнгэрээс од шүүрэх” ч амархан санагдаж яваа байх. Д.Амарбаясгалан Алтай нутгийнхнаа дэмжихээс илүүтэй алтайчуудын саналыг татахын тулд “Төрөлх Алтай” ТББ-ын тэргүүнээр ажиллах болсон.
 Байнга шахам нутгийнхаа зүг хүлгийн жолоо залах тэрбээр малчдад хурдан удмын даага өгөхөөс эхлээд дөнгөж ЕБС төгсөгчдөд тэтгэлэг хүртэл олгож яваа “буянтан”-ы дүрийг бүтээсээр ирсэн. Говь-Алтайд зохион байгуулагдаж ихэнх арга хэмжээг “Төрөлх Алтай” ТББ МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн санаачилгаар хийдэг. Хамгийн хачирхалтай нь Д.Амарбаясгалан ТББ-ын тэргүүн мөн болов ч зарим үед тухайн байгууллагын билэг тэмдэг, лого нь юм биш байгаа ч гэж андуурмаар. Ахмад, малчдаас эхлээд бага, дунд сургуулийн сурагчдийг хамруулан үйл ажиллагаа явуулж байгаа нэрээр багагүй хугацааг үдсэн түүний хувьд Сонгуулийн тухай хуулийг батлах нь эрх баригчдад  байгаа учраас л тэрбээр  буянтны дүр эсгэж УИХ-д хөл тавихаар иргэдэд “хахууль” өгч сонголтыг нь авахаар зэхэж байна.
Ж.Ууган 
www.Erennews.mn
скачать dle 12.0