Жүжигчин И Ён Эгийн тоглосон нэг ангит кино нээлтээ хийнэ

БНСУ-ын жүжигчин И Ён Эгийн тоглосон бүрэн хэмжээний нэг ангит кино энэ сарын сүүлээр нээлтээ хийнэ. “Bring Me Home” нэртэй кино “жүжигчний карьер болон хоёр хүүхдийн ээж болсон амьдралд нь өөрчлөлт авчирна” гэж найдаж буйгаа И Ён Э илэрхийлжээ.
2003 онд “Дэ Жангум” цувралд гол дүр бүтээсэн И Ён Э бүрэн хэмжээний нэг ангит кинонд 14 жилийн дараа анх удаа тоглож буй нь энэ бөгөөд тэрбээр энэ удаа нууцлаг адал явдалт кинонд тоглох шийдвэрийг гаргажээ. И Ён Э хамгийн сүүлд 2005 онд БНСУ-ын найруулагч Пак Чан Вукийн “Sympathy for Lady Vengeance” хэмээх нэг ангит кинонд тоглосон бөгөөд тэрээр өшөөгөө авахаар оролдож буй ганц бие ээжийн дүрд тоглодог байна. Харин “Bring Me Home” кинонд тэрбээр алга болсон хүүхдээ хайж буй ээжийн дүрийг бүтээжээ.
“Sympathy for Lady Vengeance”, “Bring Me Home” киноны аль алинд би хүүхэдтэй эх хүний дүрийг бүтээдэг боловч “Bring Me Home” кинонд тоглохдоо бодит амьдрал дээр ч ээж болсон байсан гэж гэж өдгөө 48 настай жүжигчин Сөүл хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Тэрбээр 2009 онд бизнес эрхлэгч Чон Хо Ёнтой гэрлэж, хоёр жилийн дараа ихэр хүү охин төрүүлжээ.
“Bring Me Home” кино энэ оны Торонтогийн Олон улсын кино наадмын шалгуурт нийцэн уригдсан гэдгийг И Ён Э онцолсон байна. Найруулагч Ким Сэүн хэлэхдээ, энэхүү кино бидний өдөр тутмын амьдралдаа төдийлөн анзаардаггүй эхийн агуу хайрыг санагдуулах болно гэжээ. “10 гаруй жилийн өмнө би хүүхэд хайж буй зурагт хуудсыг хараад сэтгэл маш их өвдсөн бөгөөд энэхүү түүхийг бичиж эхэлсэн” гэж тэрбээр ярьжээ. “Bring Me Home” 11 дүгээр сарын 27-ноос эхлэн БНСУ-ын кинотеатруудын дэлгэцнээ гарна.

Ж.Оюунтуяа 
скачать dle 12.0