Эмэгтэй хүн хүчний байгууллагад ажиллана гэдэг амаргүй даваа байдаг

Эмэгтэй хүн хүчний байгууллагад ажиллана гэдэг амаргүй даваа байдаг. Ар гэр, үр хүүхдээ халамжлан өсгөхийн хажуугаар ард иргэд, эх орноо хамгаалан хайрлана гэдэг бие сэтгэлийн асар том хатуужил, тэвчээр оршдог. Бүхний түрүүнд Эх орон, ард түмнээ тавин өөрийгөө ч умартах энэ эгэлхэн бүсгүйчүүд эрийн түшиг, үрийнхээ гэгээ, бахархал болсоор үеийн үед эрчүүдтэй нэг эгнээнд ихэмсгээр, эгэл даруухнаар ажилласаар л байна.
Энэ удаа онцолж байгаа бүсгүйчүүд бол залуу халуун насаа хүчний байгууллагад зориулж яваа Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллагад үе дамжин зүтгэж байгаа аавын, ээжийн охид юм. Тэд саяхан эрдмийн зэргээ ахиулан Магистрийн дипломоо гардан авжээ.
Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа бүх бүсгүйчүүддээ амжилтын дээдийг хүсье.
скачать dle 12.0