БАРИМТТАЙ ЮМ ЯРЬЯ


Улаантайгын онцгой бүсэд хамаарах Тэнгис Шишгэдийн бэлчирт Номтойбаяр, Хилийн цэргийн нэр нь тодроогүй ноётон, Санжийн Баярын нууц баазууд МАК, ХЦ-ийн 258 анги, Хөвсгөл Монтравел нэрээр байдгийг бизнесийн гээд ойлгоё. ТЭГВЭЛ уг бэлчрээс гол уруудаад 40 гаруй км-т нууцын нууц бааз байгуулж, Монголын улаан номд орсон тул загасны түрсээ шахаж цугладаг нуур голын эхийг албан бусаар өмчлөөд хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм байна. Энэ баазыг нисдэг тэргээр 37 удаагийн рэйсээр материалыг нь доод бэлчрээс зөөж барьсан гэж бахархаж түүнийг хилийн цэргийн харуулууд цаанаас нь Улаантайгын тусгай хамгаалалтын захиргааны хамгаалагчид наад бэлчрээс хааж хамгаалдаг гэж байгаа. Хамгаалалтын захиргааны дарга Төмөрсүх тийм бааз байхгүй гээд утсаар яаманд хэлүүлсэн. Цаатан Баярсайханы өвөлжөөг буулгаж байгаад барьсан бааз дээр зөвхөн МАК-ийн онгоц очдог эвэртэн туруутангууд очиж зугаалдаг газар болсон. Гэрч цаатан нь харваад муухан байгаа дуулдсан. Цагааннуур сум нүүж далд орохгүй бол гэрчүүд устахгүй юмыг юунд тэгтэл нуух. Баазын чинь хажууд Бярангийн ногоон хаш, мөн алтны томоохон орд байгаа. Ногоон хашан уулыг бүхлээр нь аваад түгээмэл тархацтай барилгын материал гэсэн лиценцээ Гонгонгийн хятадад зарж тэр хятдад компаний эрх шилжсэн мэдээлэл АМГ-т байгаа. Уг газрыг дархан бүсээс гарган Оюунхорол авгайн шийдвэрээр хязгаарлалтын бүс ангилалд оруулсан байна лээ. Энэ хууль бус хулгайг зогсоолдоо.
Амгалан Дагвадорж
скачать dle 12.0