Хэнтийнхнийг ичээсэн “Бандааш” , “Шээс” хоёр

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгаас болж хэнтийнхэн хамгийн сонголт муутай сонгогчид хэмээн аймгаараа цоллуулах болсон. Харин тэдний итгэлийг тээж УИХ-д ирсэн гишүүн нь гаргасан ёсзүйн алдааныхаа төлөө "Бандааш” хэмээн ард түмнээр цоллуулж, хугацаанаасаа өмнө суудлаасаа буусан.
Тэгвэл энэ жилийн наадамд түрүүлсэн шинэхэн аварга допингийн хэрэгт холбогдсоныхоо дараа "Шээсийг минь сольчихлоо. Барилдаад намайг дийлэхгүй болохоороо зохион байгуулалттайгаар ийм ажиллагаа зохион байгуулж байна” хэмээн мэдэгдсэн ч БНСУ-ын лабораторит хийлгэсэн түүний шээсний шинжилгээнээс допингийн төрлийн дөрвөн ч бодис илэрсэн болохыг албаныхан зарлачихлаа. Нэгэнт шинжилгээний хариу Э.Оюунболдын эсрэг гарсан учир түүнийг "шээс” хэмээн хочилж, ард түмнийг хууран мэхэлсэн хэмээн элдэвлэх хүн цөөнгүй байх нь дамжиггүй. Нутгийн зарим иргэд "Бандааш”, "Шээс” хоёроос ичиж буйгаа ч илэрхийлээд амжив. Нутаг нугынхан нь хүртэл өмнөөс нь ичээд байхад Э.Оюунболд ард түмнээсээ болон боломжоо алдсан бүх бөхчүүдээс уучлалт гуйчихаасай билээ.
скачать dle 12.0