Намгүй намын дарга Ж.Батзандан

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ нам байгуулан, Төрийн ордонд сүр дуулиантайгаар намын их хурлаа хийж байв. Шинэ намынхаа анхдугаар хуралдаанаар намын удирдлагуудаа томилж, намын даргаар Ж.Батзандан томилогдсон. Тэдний хувьд шинэ намын дүрэм, дарга, үзэл баримтлалаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байгаа ч шүүхээс намыг нь бүртгэхээс татгалзжээ. Тиймээс өөрсдийнх нь намыг бүртгэхээс татгалзсан Улсын дээд шүүхийг хууль зөрчсөн гэж үзэж, шаардлагаа хүргүүлээд байгаа аж.
Одоогоор улс төрийн ууган нам болох ШИНЭ намыг шүүх албан ёсоор бүртгээгүй байгаа учраас Ж.Батзандан гишүүн намын дарга бус бүр нам ч үгүй гэсэн үг. Харин Дээд шүүх тэдний намыг бүртгэх эсэх нь тодорхойгүй байсаар байна. Сонирхуулахад, Улсын дээд шүүхэд хамгийн сүүлд бүртгүүлсэн намаар Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгэснээр 33 дахь улс төрийн нам болсон юм.

Ш.Оч
Эх сурвалж: News.mn 
скачать dle 12.0