Pио Тинто Монол улсыг нэг мөсөн "сүйрүүлэх" гэж байна!


Дэлхийн ядуу буурай орнуудыг юу ч үгүй цөлмөдгөөрөө алдаршсан Рио Тинто гэх үндэстэн дамнасан этгээдүүд орж ирснээр Монгол улс жинхэнэ утгаараа сүйрч эхэлсэн байдаг (тэднийг ирэхээс өмнө монголчууд арай аз жаргалтай байсан). Рио Тинто Монголын говиос илэрсэн дэлхийд хамгийн томд орох зэсийн уурхайг ашиглахдаа гол тохироогоо баялгийн эзэн монголчуудтай бус, харин хятадуудтай хийсэн гэдэг.
Монголын баялагт ченж хийж, Хятадад үнэ хүргэж зарах гэж тэр. Гэхдээ баялаг нь Монголд байсан болохоор Монголын төртэй гэрээ хийх хэрэгтэй байв. Ингээд тэр гэрээ гэгчийг хийхдээ 7/1-ний цуст өдрөөс хойш улиран ерөнхий сайд болсон С.Баяр гэгч, мөн дөнгөж сонгогдоод байсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг ашиглажээ. Маш ноцтой үйл явдал болов.
Хожим Австралийн парламентийн гишүүн асан С.Лудлам 1 тэрбум долларын авлигын асуудал байсан, Монголын талд тэр талаарх материалыг нь өгсөн гэж мэдэгдсэн байдаг. Ингээд Монгол улс Рио Тинтотой гэрээ хийж, 400 тэрбум ам доллараар үнэлэгдэх ёстой баялгаа ашиглуулснаас хойш 10 жил болоход хэзээ ч төлж барахгүй их өрөнд унаж, 2037 он хүртэл ногдол ашиг авахгүй байдалд хүрчээ. Энэ гэрээний талаар дуулсан Германы нэрт эдийн засагт Х.В.Зинн ямар шударга бус юм бэ гэж уулга алдсан байдаг. Харамсалтай нь Монголын ард түмэн 10 жил болсны дараа л гэрээний үнэн учрыг нэг юм ойлгосон ажээ.
Ингээд үнэнийг мэдсэн монголчууд гэрээг цуцлахыг шаардав. Гэвч Рио Тинто гэрээг цуцлахыг шаардаж буй монголын ард түмэнд ийм "хариу" барьжээ. Өнөөдөр Рио Тинто компанийн албан тушаалтнууд уурхайн хөрөнгө оруулалтын зардлаа 1.2-1.9 тэрбум доллараар дахин нэмж, гүний уурхайн зэсийн үйлдвэрлэлээ 2023 он хүртэл зогсооно гэж мэдэгдсэнийг Монголын сайтууд дамжууллаа.
Энэ бол Монгол улсад өөрийн эзэмшлийн 34%-иасаа сал, эс бөгөөс бүр их өрөнд орно, ногдол ашгаа хэзээ ч авахгүй болж дуусна шүү гэдгийг заналтайяа сануулж байгаа хэрэг. Мөн бууны нохой Баабар гэгч өөр нэг ноцтой сануулгыг өгөв. Хэрэв монголчууд шударга ёс шаардаад байвал энэ уурхайг чинь хятадуудад зарж орхино шүү, тэгээд монголчууд та нар яахыг чинь харъя.
Тэртэй тэргүй сүйрлийн замд ороод буй Монгол улсын тусгаар тогтнол яригдах цаг ирж буй нь энэ аж. Энэ эгзэгтэй үед Монгол улс тусгаар тогтнолыг нь 2 удаа хамгаалсан Орос улсыг түшихээс өөр ямар ч сонголтгүй болжээ. Эс бөгөөс тэд Монголыг Хятадад үнэ хүргэж зарчихаад арилах гэж байна.
скачать dle 12.0