Дэлхийн хэмжээнд чимээгүй тахал хэмээн нэрлэгдээд буй чихрийн жишин өвчин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.
Чихрийн шижин өвчин нойр булчирхай хангалттай хэмжээгээр инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсноос цусан дахь сахарын хэмжээ ихсэх шинжээр илэрдэг архаг өвчин юм. Ихэнх тохиолдолд ЧШӨ 1,2-р хэлбэр элбэг тохиолддог байна.
1-р хэлбэрийн чихрийн шижин:
Энэ нь нойр булчирхайн инсулин үйлдвэрлэгч эсүүдийн гэмтлийн улмаас инсулин маш бага ялгарч, зарим тохиолдолд огт ялгарахгүй болдог. Тиймээс гаднаас тарих шаардлагатай болдог байна. Энэхүү хэлбэр нь 35-с доош насны залууст тохиолдох нь элбэг аж.
2-р хэлбэрийн чихрийн шижин:
Энэ нь ихэвчлэн 40-с дээш насны хүмүүс тохиолддог ба тарган хүмүүст голчлон илэрдэг байна. Энэ үед инсулин хэвийн ялгарах боловч сахар эд эсэд бүрэн нэвтэрч чадахгүй цусанд хуримтлагддаг байна. Энэ үед шинж тэмдэгүүд нь бүдэг илэрдэг учраас оношлоход төвөгтэй аж.
ЧШӨ үүсэх хүчин зүйлс:
· Удамших
· Таргалалт
· Цусны даралт ихсэх өвчин, цусны судасны хатуурал
· Цусанд өөх тосны хэмжээ их байх
· Хөдөлгөөний хомсдол
· Буруу хоололт
· Сэтгэл санааны сөрөг нөлөө
· Эмгэг жирэмсний хожуу хордлого 4-5 аас дээш кг жинтэй хүүхэд төрүүлэх
· Хорт зуршил архи тамхины хэрэглээ
Эдгээрийн нэгээс хоёр тохиолдол танд байвал чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл байна гэсэн үг. Түүнчлэн зохисгүй хоололт, хөдөлгөөний дутагдал, амьдралын буруу хэв маягийн улмаас үүссэн таргалалт нь чихрийн шижин үүсгэх гол шалтгаан болдог байна. Хэвийн жинтэй хүнтэй харьцуулахад биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс ЧШ-ээр өвчлөх эсрдэл өндөр аж. Чихрийн шижин анх оношлогдож буй хүмүүсийн 90 гаруй хувь нь биеийн жингийн илүүдэл, таргалттай байдаг. Харин тухайн хүний биеийн жин 10 хувиар буурахад чихрийн шижин өвчний эрсдэл 50 хувиар буурдаг гэх судалгаа байдаг аж.
Тиймээс энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд биеийн жингээ тогтмол барихаас гадна хэвлийн хэсгээр илүү турах шаардлагатай байна. Мөн хоногийн хоолны өөх тосны хэмжээг тохируулах, ханасан өөх тосны хэмжээг хязгаарлах, дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай.
Сэтгэгдэл (0)