Н.ЦЭРЭНБАТ САЙД АА, ТА ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ХЭЗЭЭ ӨГӨХ ВЭ?


ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮХ сангаас хамаарал бүхий этгээд нь зээл авсан асуудалтай холбогдуулан өргөдлөө өгч байгаагаа  мэдэгдсэн.  Я.Содбаатар өргөдлөө өгөхдөө “Ерөнхий сайдын хийж буй шударга ёсны тэмцэлд нэгдэж, улстөрчийн хувьд ийм шийдвэр гаргалаа” гэсэн юм. Харин одоо олон нийт ЖДҮХ сангийн зээлийн асуудалтай нэр холбогдсон дараагийн сайд Н.Цэрэнбатын өргөдлийг хүлээж байна.

Сануулахад, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын “Хархираан хөгжил” ХХК нь  өнгөрсөн оны есдүгээр сард ЖДҮХС-аас нэг тэрбум төгрөгийн зээл авсан баримт байна. Энэ компани нь түүний ХОМ-т бичигдсэн байна. Мөн “Хархираан хөгжил” компани нь ХХААХҮ-ийн сайдын Малын тэжээлийн хангамжийг сайжруулах тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн А149 тушаалаар 2018 оны наймдугаар сар хүртэл хүүгүй гэрээ байгуулж 600 сая төгрөгийн зээл авсан. 

Ийнхүү цагаан дээр хараар бичигдсэн тантай холбоотой баримт олон нийтэд хүрчхээд байхад өнөөдрийг хүртэл сайдын суудалд шигдсээр байгаагийн учир юу вэ, Цэрэнбат сайд аа? 

Өнгөрсөн долоо хоногт шударга байх ам тангараг өгөн байж авч үлдсэн У.Хүрэлсүхийн танхимд та л ёс зүйн хариуцлага нэхүүлсээр үлдээд байна. Иймээс эрхэм сайд та Я.Содбаатар нараас суралцах ёстой биш гэж үү? Та ёс зүйн хариуцлагаа хүлээж, Ерөнхий сайдын шударга ёсны тэмцэлд хэзээ нэгдэх вэ? П.ГОО
Оллоо.мн
скачать dle 12.0