Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Арьс, гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/38 хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Тус газраас Баянгол дүүрэгт байрлах Өлзий дэн ХХК-ийн “Аллергимед” эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус эмнэлэгт хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслүүд байсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэхь заалтын дагуу арга хэмжээ авч, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн байна.
Сонирхуулахад энэхүү эмнэлэг нь Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн үүсгэн байгуулсан гэх эмнэлэг юм. А.Цогцэцэг нь Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал хийж байхдаа хувьдаа “АллергиМед” эмнэлгийг нээн ажиллуулж байсан юм.
П.АНИР
Оллоо.мн
Сэтгэгдэл (0)