Энэ сарын 9-10-ныг шилжих шөнө БЗД-ийн нэгэн байрны 13 давхараас эмэгтэй хүн унасан. Тус хэрэгт түүний найз залуу “ОБ капитал” компанийн захирал н.Отгонбаярын хүү О.Боргилыг шалгаж байгаад батлан даалтаар сулласан байна.
Харин энэ тухай талийгаач Ц-гийн найз өөрийн цахим хуудсандаа "Цагдаагийн байгуулга миний мэдээллийг устгах ёстой хэрэг илрүүлэлтэнд хүндрэл учруулж байна гэсэн тул би өөрийн постоо устгасан юм. Гэтэл энэ энэ сарын 11-нд хэрэгтэн болох О.Боргилыг батлан даалтаар сулласан байна. Мөн О.Боргилын ар гэр найз нөхөд нь миний найзыг өөрөө амиа хорлох гэж байсан цаашлаад өөрөө амиа хоролсон гэж олон нийтийн сүлжээгээр ташаа ойлголт төрүүлж байна" гэж бичжээ.
Харин шалгалтын явцад сэжигтэн Б-г архи согтууруулах зүйл хэрэглэсэн байсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа.
ENE.MN
Сэтгэгдэл (0)