Өмгөөлөгч Г.Батбаяр тэрбум төгрөгөөр хятадын компанид ямар үйлчилгээ үзүүлсэн бэ


Өнөөдөр Монголд 1600 гаруй өмгөөлөгч хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх аван ажиллаж байна. Гэвч тэдгээр өмгөөлөгчдийн дунд хэчнээн тэрбумтан байдаг бол гэсэн судалгаа манайд алга. Тэгээд ч өмгөөллийн үйлчилгээ авчихаад тэрбум төгрөг тоолж өгдөг аж ахуйн нэгж Монгол бий гэж үү? Энэ олон асуулт дараагийн бичвэр рүү хөтөлж байна.
Өнөөдөр өөрийгөө "тэрбумтан өмгөөлөгч” гэж удаа дараа бичүүлж байгаа нэгэн хүн байна. Эдийн болоод эрх ашгийн шуналтай хүн л өөрийгөө "тэрбумтан” гэж зарлаж, тунхаглаж, захиалга өгөн өөрийн бичүүлж явдаг байх гэж хардахад хүргэж байна.
Гэвч өмгөөлөгчийн энэхүү орлого нь шударга хөдөлмөрийнх байсан уу гэдэг нь анхаарал татаад байгаа юм.  Энэ талаар яруу найрагч Б.Галсансүх баримт, нотолгоотой мэдээллийг өгсөн байдаг. Түүний мэдээлэлд дурдагдсанаар Г.Батбаяр Хятадын нэгэн компанид өмгөөллийн үйлчилгээ үзүүлснийхээ хариуд 430 гаруй мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөг авсан байна.
Тэрбум төгрөгний төлөө хятадын компани Г.Батбаяраар юу хийлгэсэн бол?
Мөн тэрээр нэг удаа мөнгө аваад зогссонгүй. Өөрийн ашиг сонирхлыг илэрхийлэгч туг.мн гэх сайтдаа хятадын компанийн хэд хэдэн мэдээллийг нийтэлсэн байхыг олж үзлээ. Үүнийхээ төлбөрт "амраг” гэгдэх Б.Ариунтуулынх данс руу дараах мөнгө оржээ.
Ашиг сонирхлынхоо төлөө АТГ-ын байцаагчийг ч авлигадах тухай ярьж, үйлчлүүлэгчээ залилдаг, Монголын компанийг хулхидаж, хятадын компанид мэдээллийг нь худалддаг хүнээс хууль эрх зүйн туслалцаа авах шаардлага байна уу.


скачать dle 12.0