БНСУ-ын Сүнчон хотноо софт теннисний Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах 3 дахь удаагийн тэмцээн 11 дүгээр сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 31 орны 650 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцсон байна.
Монгол улсаа төлөөлөн 14 тамирчин оролцсоноос 15 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнхтулга хүрэл медаль, хосын төрөлд Б.Мөнхтулга, Б.Билгүүн нар хүрэл медаль, мөн манай хөвгүүдийн баг /Б.Мөнхтулга, Г.Тэмүүлэн, А.Түвшин, Б.Тулга, Б.Сүхбат, Б.Билгүүн/ хүрэл медаль хүртэв.
Энэ удаагийн Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Мөнхтулга гурван хүрэл хүртсэнээр Монголын софт теннисний спортод нэгэн шинэ амжилтын эзэн боллоо.
Сэтгэгдэл (0)