Германы Магдебург хотод байрлах Зул сарын захад баасан гарагийн /2024.12.20/ орой цугласан олон руу машинтай этгээд орж хоёр хүний аминд хүрч, 60 хүнийг бэртээжээ. Магдебург хот байрладаг Саксони-Анхальт мужийн дарга Райнер Хаселофф мэдэгдэхдээ нас барсан хүмүүсийн нэг нь бага насны хүүхэд байсан гэсэн юм.
Тэрбээр “Энэ бол Мадебург хот, Германы хувьд аймшигтай явдал байлаа” хэмээж зарим хүмүүс хүнд гэмтсэн тул амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр хэрэгтэн нь 50 настай, Саудын Арабаас хорь гаруй жилийн өмнө Германд цагаачилж ирсэн хүн аж. Хэрэгтэн Германы байнгын оршин суугчийн гэрчилгээтэй байжээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл (0)