Эрт илрүүлэгт 1.5 сая иргэн хамрагджээ

Эрт илрүүлэгт 1.5 сая иргэн хамрагджээ

 

2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд нийтдээ эрт илрүүлэгт 1.5 сая иргэн хамрагджээ.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

-2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд нийтдээ эрт илрүүлэгт 1.5 сая иргэн хамрагдсан. Нийт хүн амын 45.8 хувь нь хамрагдсан гэсэн үг. Энэ тоо одоо ч нэмэгдээд явж байгаа. Үүнээс эрэгтэйчүүд 43.6 хувь, эмэгтэйчүүд 56.4 хувьтай хамрагдсан байна. Нийт хүн амын 47.6 хувь нь хүүхэд, 52.4 хувь нь насанд хүрэгчид байна. Насны бүлгээр авч үзвэл,  Эрт илрүүлгийг 2022 оны тавдугаа сарын 1-нээс эхлээгүй. Өмнө нь 2018 оноос эхлүүлсэн ч хамрагдалт харьцангуй бага байсан.

Эрүүл мэндийн яам, Засгийн газрын дэмжлэгээр хамгийн ихдээ . Иргэн бүрийг хоёр жил тутамд эрт илрүүлэгт оруулах байдлыг хэвшүүлэхээр бодлогодоо тусгасан.

Бид эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнтэй байнга танилцаж, хөтөлбөрийг шинэчилж байсан. Өртгийн судалгаагаар эмнэлгүүдэд ашиггүй гэдэг үр дүн гарсантай холбоотойгоор багцын төлбөрийг нас насан дээр  нь 20-60 хувь нэмэгдүүлсэн. Тухайлбал, 18-30 насны иргэдийн багцын төлбөр 60 мянга байсныг 2023 онд 90 мянган төгрөг болгосон. Мөн 46-60 насны багцын төлбөрийг 200 мянга хүртэл нэмсэн.

Товлолын хувьд, судалгааны үр дүнг үндэслэн хүүхдийн эрт илрүүлгийн оношилгоо шинжилгээг нэмж, насанд хүрэгчдэд дээр дурангийн шинжилгээний насыг урагшлуулах өөрчлөлтийг хийсэн. Эрт илрүүлэг эхлүүлэхийн өмнө бэлтгэл хангаж, улсын хэмжээнд 3000 эмч нарыг зургаан сэдвээр 11 удаа танхим болон цахимаар хамруулсан.

Мөн 21 аймаг, таван дүүрэг, гурван төрөлжсөн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулсан. Алслагдсан бүс нутагт амьдарч байгаа нутагт нүүдлийн автомашин буюу 4 эмнэлэг явуулж, эмч нарын баг ажилласан" гэв. 

скачать dle 12.0