Х.Нямбаатар: Тусгай замын автобус буюу BRT, хөнгөн галт тэрэг буюу Трамбайн ажлыг ирэх онд эхлүүлнэ

Х.Нямбаатар: Тусгай замын автобус буюу BRT, хөнгөн галт тэрэг буюу Трамбайн ажлыг ирэх онд эхлүүлнэ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч байна.

2024-2028 онд нийслэлд нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барьж, томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн гэр хорооллыг олон улсын жишигт нийцсэн байдлаар төлөвлөх ажлууд хийнэ.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Олон жил яригдсан Туулын хурдны замын ажлыг эхлүүлнэ. Ингэснээр Дархан, Замын-Үүд чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний хурд нэмэгдэнэ. Түүнчлэн олон улсын жишгийг дагуу хурдны замын трасс дагуу худалдааны төвүүдийг байгуулна. Энэ ажлын хүрээнд .

Улаанбаатар метро ашиглалтад орсноор замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 25 хувиар өсөж, хөдөлгөөний эрчим 16 хувиар буурна. Түүнчлэн олон улсын жишгийн дагуу метроны нүхэн байгууламж дахь даль худалдаа үйлчилгээний төвүүд үүсэж, шинэ бизнесийн орчин бий болно.

-Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны сүлжээ ачааллаа дийлэхээ больсон. Хот сүүлийн 40 орчим жил эрчим хүч, дулааныхаа асуудлыг шийдэх дорвитой ажил хийгээгүй. 10 жилийн өмнө Амгалан ДЦС-ыг барьж, энэ жил өргөтгөсөн.Ирэх жилүүдэд эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

-Хот үер усны эрсдэлээс сэргийлэхийн тулд 64 байршилд 106 км далан сувгийн ажил хийх шаардлага бий. Энэ ажлыг дотоодын санхүүгийн эх үүсвэр болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Түүнчлэн хотын дундуур урсдаг голуудын эх дээр тохируулгатай нуур, цөөрөм хийхээр төлөвлөсөн.

скачать dle 12.0