“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Монгол эмнэлгийн сайн дурын үзлэг эмчилгээг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 11-р сарын 04-ий өдрөөс 06-ны өдрийг хүртэл гурван өдрийн хугацаанд сайн дурын эмчилгээ ба Монгол анагаах ухааны сургалт явуулав.
Өвөр Монголын олон улсын Монгол Эмнэлгийн дарга Чэн Сарнайгаар ахлуулсан цусны эмгэг судлал, тархи мэдрэл, яс үк мөч, урьдчилан сэргийлэлт, уламжлалт засал зэрэг нарийн мэргэжлийг 9 эмчийн бүрэлдхүүнтэй эмчилгээний баг хүрэлцэн ирсэн юм. Тэднээс 7 эмч үзлэг эмчилгээ хийж эмчлэв.
11-р сарын 04-нд эмчилгээний багийнхан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлт эртлэн ирцгээж эмнэлгийн хорооноос авчирсан 30 гаруй төрлийн Монгол эм, тан бэлдэж 9 цагаас эхлэн өвчтөн үзэхэд бэлэн болов.
Улаанбаатар хотын иргэн н.Гантөмөр үе мөчний архаг өвчнөө эмчлүүлэв. Эмч нарын баг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ирж үзлэх хийхийг сонссон иргэд олноороо ирж үзлэгт оочирлон өвчин зовиураа үзүүлж, эм тан авав. Эмч нар судас барьж оношлоод дөрвөн зүйлийн Монгол эм өгч өдөр тутам эрүүл мэндээ анхаарах зүйлсийг сануулж хэлэв. н.Гантөмөр:
- Эмч судас барьж үзээд миний өвчний шинж тэмдэгийг маш сайн онож хэлсэн гэж хэллээ.
Үдээс хойш үзлэг дуусахад 7 эмч Улаанбаатар хотын 200 гаруй иргэнд үнэ төлбөргүйгээр үзэж зөвлөгөө өгсөн . юм
11 сарын 05-ны өдөр эмчилгээний багийнхан Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт “Хятад улсыг танин мэдэх Өвөр Монголын соёлын өдөр”-ийн Монгол анагаах ухааны мэргэжлийн сургалт явуулж, тус сургалтанд Улаанбаатар хотын эм эмчилгээний байгууллагын 100 гаруй эмч ажилтнууд оролцов. Сургалт нь “Монгол анагаах ухааны соёл, нарийн мэргэжил” гэсэн агуулгын дагуу явагдсан бөгөөд сургалтын үеэр практик дээр хэрхэн хийхийг бодитоор үзүүлж байв.
11 сарын 06-ны өдөр эмчилгээний багийнхан бүхэл өдөр Монгол улсын Нэгдүгээр төв эмнэлэгт сайн дурын эмчилгээ хийнэ.
Өвөр Монголын Өдрийн сонины сурвалжлагч Юэ Ин
Зохиогч: | ЮЭ ИН |
Найруулагч: | Б.АРИУХАН |
Эх сурвалж: | ӨМӨС |
Сэтгэгдэл (0)