Юсуф Дикеч: Би Турк төдийгүй дэлхий даяар алдартай болсон

Юсуф Дикеч: Би Турк төдийгүй дэлхий даяар алдартай болсон

 

2024 оны Парисын олимпын хийн гар бууны төрөлд цэц мэргэнээ сорьж, мөнгөн медаль хүртсэн Туркийн тамирчин Юсуф Дикечийн олимпын дараа хэвлэлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Таны Парисын олимпоос мөнгөн медаль хүртсэн явдал цахим сүлжээнд шуугиан тарьсан. Энэ таны оролцож байгаа тав дахь олимп шүү дээ. Анхны медалиа хүртэхэд ямар мэдрэмж төрөв?

-Миний амжилтад анхаарал хандуулж байгаа явдалд баярлалаа. Тэмцээний дараа би Турк улс руугаа шууд буцсан. Ямар ч хэрэгсэлгүй гарч ирэх үед минь бүгд их гайхсан. Уг үйлдэл минь олны анхаарлыг ингэтлээ татна гэж ер зүүдлээгүй. Яагаад, ямар учраас хэрэгсэлгүйгээр оролцсоноо би тайлбарласан нь зүйтэй байх. Тусгай хамгаалалтын шил, чихэвч зүүхээр нэг л тухгүй байгаад байдаг юм. .

-Та 2008 оноос эхлэн таван олимпын наадамд амжилттай оролцож ирсний эцэст тайзнаа  гарч, медаль хүртсэн. Таны энэхүү амжилт амьдралд тань ямар нэг өөрчлөлтийг авчирсан уу?

-Би өмнө нь  алдартай байгаагүй. Гэхдээ олимпын дараа буюу одоо гудамжаар энгийн үеийнх шигээ явж чадахгүй байгаа. Хүмүүс надад баяр хүргэж, надтай зургаа авахуулахыг хүсдэг болсон. Турк улсад төдийгүй дэлхий даяар алдартай болсон байна лээ. .

-Та өөрийн хамтрагч Саввал Илайдатай мөр зэрэгцэн өрсөлдөж, хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Ялснаа мэдсэн тэр мөчид юу мэдэрч байснаа хуваалцаач?

-Үгээр илэрхийлшгүй гайхалтай мөч байсан. Миний олон жилийн хичээл зүтгэл одоо л үр шимээ өгч буй мэт санагдсан.  шүү дээ. Энэ ялалт зөвхөн миний амжилт төдийгүй Туркийн буудлагын багийн хувьд маш том амжилт байлаа.

-Казахстаны буудлагын тамирчидтай өрсөлдөж байсан хүний хувьд, та өөрийн өнцгөөс тэдний ур чадварын талаарх бодлоо хуваалцаач?

-Би Казахстаны тамирчдыг сайн мэднэ. Тэдэнтэй өрсөлдөж байсан хүний хувьд хэлэхэд тэд их шаргуу, хичээнгүй. Мөн ирээдүйд тэд амжилт, ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна. Тууштай хичээсэн чармайлт бүр үр өгөөжөө нэг л өдөр өгдөг юм шүү. Би гэхэд 24 жил бэлтгэл сургуулилт хийж, 2008 оны олимпоос хойш тууштай оролцсоор сая л хүслээ биелүүллээ.

-Та анхны олимпын медалиа хүртлээ. Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-. Тэр бид хоёр нөхөрлөөд 20 жил болж байгаа.  Үүнээс цааш бид алтан медалийг өөрийн болгох зорилготойгоор хичээх болно.

-Та хүмүүст юу хэлмээр байна?

-Намайг дэмжсээр ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Би ирээдүйд улам их хичээх болно. 

Г.МӨНХЗУЛ 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0