Л.Оюун-Эрдэнэ: Эх нялхсын төвд 37 жилийн дараа бүрэн завсар хийгдэж, бүх ор, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн иргэдэд үйлчилгээ үзүүлж байна

Л.Оюун-Эрдэнэ: Эх нялхсын төвд 37 жилийн дараа бүрэн завсар хийгдэж, бүх ор, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн иргэдэд үйлчилгээ үзүүлж байна

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим хуудаснаа "2021.06.01-ний өдөр Эх нялхсын төвд (ЭХЭМҮТ)-д ажиллаж, 1987 оноос хойш их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй тул Засгийн газраас 83.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.

Энэ ажлын үр дүн өнөөдөр гарч, Эх нялхсын төвд 37 жилийн дараа бүрэн завсар хийгдэж, төрөхийн бүх ор, тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, ургийн эрт үеийн оношилгоо эмчилгээний төв нээгдэн, үйлчилгээ үзүүлж байна.

Тус төвийн Төрөх эмнэлэг болон Хүүхдийн эмнэлгийн амбулатори бүрэн шинэчлэгдэж орчин үеийн эмнэлэг боллоо. Цаашид бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүс бүрийн оношилгоо шинжилгээний төвд анхаарал хандуулах болно." гэжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

скачать dle 12.0