Тайлор Рэндалл: Ш.Энхийн-Одын ур чадвар манай багийн үр дүнд сайнаар нөлөөлж байна

Тайлор Рэндалл: Ш.Энхийн-Одын ур чадвар манай багийн үр дүнд сайнаар нөлөөлж байна

 

АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн лигт тоглох хамгийн өндөр магадлалтай монгол тоглогч бол Шаравжамцын Энхийн-Од билээ. Тэрбээр өдгөө Ютагийн их сургуулийн “Юта Ютес” багт хүчин зүтгэж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Юта мужийн Сенатын ерөнхийлөгч Ж.Стрюарт Адамс болон Ютагийн их сургуулийн захирал Тайлор Рэндалл тэргүүтэй хүмүүс МУИС-ын удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ Ш.Энхийн-Одын гэр бүлийнхнийг хүлээн авч уулзжээ.

Ирсэн зочид Ш.Энхийн-Одын талаар ярихдаа “Ш.Энхийн-Од манай сургуулийг сонгосонд баяртай байна. Түүний ур чадвар манай багийн үр дүнд сайнаар нөлөөлж байна. Тэр сагсан бөмбөг сайн тоглохоос гадна түүний бусдад нөлөөлөх эерэг нөлөөлөл нь онцгой” хэмээн сайшаасныг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

скачать dle 12.0