Үе үеийн хотын дарга нар хотынхоо суурь хөгжлийн асуудлуудаас зугтаан, гал унтраах байдлаар ажилласаар ирсний уршгаар өнөөгийн Улаанбаатар хот бий болсныг Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа сурталчилгааны нээлт дээрээ хатуу хөнджээ.
Хотыг мэргэжилтнүүд хөгжүүлдэг, өөрчилдөг тул ХҮН нам энэ удаагийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хотдоо хайртай, ид насны мэргэжилтнүүдийн багийг хүчирхэг алсын хараа бүхий хотын хөгжлийн хөтөлбөрийн хамт сонгогчдод илгээжээ. ХҮН нам хотын хөгжлийг дараагийн түвшинд гаргах бодлого арга хэмжээ авч, олон улсын амьдрахад таатай хотуудын жишгээр орчин, орон зайн бодит бөгөөд хурдан хугацааны өөрчлөлтийг харуулж хотоо цэгцтэй, төлөвлөлттэй, гоо зүйтэй болгоход анхааран ажиллана гэв. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг иргэдийн өдөр тутам зорчдог хотын орон зайг сайжруулахад зарцуулахад анхааран ажиллана гэдэг нь бодит утгаараа орчин төвт хөгжлийн наана бид ирснийг илтгэн итгэл өглөө.
Энэ удаагийн НИТХ сонгуулийн тойргуудад нэр дэвшиж буй ХҮН намын мэргэжилтнүүдийг бүгдийг нь багаар нь сонгож чадвал бид АНХНЫ МЭРГЭЖЛИЙН ЭМЭГТЭЙ ЗАСАГ ДАРГАТАЙ болох юм. Энэ бол яах аргагүй ХҮН намын өрсөлдөөний давуу тал, гол ялгарал байж чадаж байна.
Сэтгэгдэл (0)