Зочид буудлын усан санд сэлж сураад олимпод орсон түүх

Зочид буудлын усан санд сэлж сураад олимпод орсон түүх

 

Олимпийн наадам бол зарим тамирчдын насаараа хүсээд, шунаад ч очиж чаддаггүй тайз. Гэтэл заримынх нь хувьд тийм биш аж. Эрик Муссамбани гэх Экваторын Гвиней улсын тамирчин 2000 оны Сиднейн олимпийн усанд сэлэлтийн төрөлд оролцсон нь дэлхий нийтийн анхаарлыг татжээ. Учир нь тэрбээр олимп эхлэхээс ердөө найман сарын өмнө нь сэлж сурсан гэнэ. Гэхдээ бүр стандарт усан санд бус 20 метрийн уртттай, жижиг хэмжээтэй буудлын усан санд бэлтгэлээ хийсэн нь сонирхолтой.

Малабо хотын зочид буудлын удирдлагууд Эрикийг зөвхөн 17:00-18:00 цагийн хооронд бэлтгэл хийхийг зөвшөөрсөн. Үүнээс бусад үед Эрик нууранд очдог байв.

Олон улсын усан спортын холбоо улс орнуудыг тэнцвэртэй олимпод оруулахын тулд цагаан хуудас гэгчийг гаргаж ирсэн. Үүний тусламжтайгаар хөгжил буурай, усан спорт төдийлөн сайн хөгжөөгүй улс орны тамирчид олимп, дэлхийн аваргад оролцох эрхтэй болдог. Үүний ачаар Эрик олимпийн наадамд оролцжээ. Дашрамд дуулгахад, Монгол Улс ч олимп бүрээр цагаан хуудасны тусламжтай эрэгтэй нэг, эмэгтэй нэг тамирчнаа оролцуулдаг. Энэ удаагийн олимпод Б.Энххүслэн болон Б.Энхтамир гэх эгч дүүс оролцож байгаа юм.

Олимпийн наадмын тэмцээний өдөр Эрик Муссамбанигийн гараанд түүний хамтаар хоёр тамирчин уралдах байсан ч өнөөх хоёр нь дохио дуугарахаас өмнө нь ус руу үсэрч, хасагдсан аж. Ийнхүү тэрбээр ганцаараа уралджээ. Энэ талаараа тэрбээр хожим дурсахдаа "Сүүлийн 15 метр үнэхээр хэцүү байсан" гэв. Анх удаагаа 100 метр усан замыг туулах хэрэгтэй болсон тэрбээр замынхаа хагаст удааширч, үзэгчид ч гайхав. Гэхдээ үзэгчид түүнийг дэмжиж, Эрик замаа 1:52.72 минутад дуусган бариандаа орсон гэнэ. Тухайн олимпийн аварга Петр ван ден Хугенбанд замаа 48.30 секундэд туулж, алтан медалийн эзэн болсон.

Эрик эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн замаа 1:52.72 минутад дуусгасан нь 200 метрийн дэлхийн рекордоос ч илүү гарах хугацаа.

Эрик Сиднейн олимпоор хувийнхаа болон улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр сүүлд Экваторын Гвиней улсын усанд сэлэлтийн багийн дасгалжуулагч болжээ.

 

https://news.mn/r/2741858/

скачать dle 12.0